Jump to content

Парацельс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Параце́льс (лат. Paracelsus, жинхэнэ нэр нь: Фили́пп Аурео́л Теофра́ст Бомба́ст фон Хо́хенхайм, герман. Philippus Aureolus Theophrastus Bombastus von Hohenheim; 1493 он орчим Швейцарын Швиц кантонд төрсөн — 1541 оны 9-р сарын 24-нд Зальцбург хотод нас барсан) — швейцарын алхимич, эмч, Сэргэн мандалтын үеийн гүн ухаантан, байгалийн судлаач бөгөөд байгалийн гүн ухаантан. Химийн шинжлэх ухааныг эмийн зориулалтаар ашиглах явдлыг үндэслэгчдийн нэг юм.

Тэрээр эртний анагаах ухааны санаануудыг шүүмжлэлтэйгээр дахин нягталж, анагаах ухаанд химийн бодис нэвтрүүлэхийг дэмжиж байв. Түүнийг орчин үеийн шинжлэх ухааны үндэслэгчдийн нэг гэж үздэг.

"Парацельс" гэх өөрийн зохиосон нууц нэр нь орчин үеийн судалгаагаар Германы Хохэнхайм (Hohenheim) овгийн латин хэлний хувилбар гэж үздэг.

Шашны зүтгэлтэн Мартин Лютерийн нэгэн адил Парацельс анагаах ухааны практик, онолын хувьд агуу шинэчлэгч болсон юм.

Амьд байхад нь хэвлэгдсэн

  • Die große Wundarzney. Ульм, Hans Varnier, 1536; Аугсбург, Haynrich Stayner (Steyner), 1536; Georg Raben и Weygand Hanen, 1536.
  • Vom Holz Guaico, 1529.
  • Von der Frantzösischen kranckheit Drey Bücher, 1530.
  • Vonn dem Bad Pfeffers in Oberschwytz gelegen, 1535.
  • Prognostications, 1536.

Нас барсан дараах хэвлэлүүд

  • Wundt unnd Leibartznei. Франкфурт, Christian Egenolff, 1549; Christian Egenolff, 1555; Christian Egenolff (залуу), 1561.
  • Von der Wundartzney: Ph. Theophrasti von Hohenheim, beyder Artzney Doctoris, 4 Bücher. Pietro Perna[англ.], 1577.
  • Von den Krankheiten so die Vernunfft Berauben. Базель, 1567.
  • Archidoxa. Краков, 1569.
  • Kleine Wundartzney. Базель, Peter Perna, 1579.
  • Opus Chirurgicum, Bodenstein. Базель, 1581.
  • Анагаахын болон гүн ухааны өгүүлэгүүд — 4 боть, Базель, Huser, 1589.
  • Мэс заслын тухай бүтээлүүд. Базель, Huser, 1591 и Zetzner, 1605.
  • Kleine Wund-Artzney. Страсбург, Ledertz, 1608.
  • Opera omnia medico-chemico-chirurgica, 3 боть. Женев, 1658.
  • Liber de Nymphis, sylphis, pygmaeis et salamandris et de caeteris spiritibus, 1566
  • Philosophia magna, tractus aliquot, Кёльн, 1567.
  • Philosophiae et Medicinae utriusque compendium, Базель, 1568.