Парисын Дарь эхийн сүм

Парисын Дарь эхийн сүм

Парисын Дарь эхийн сүм буюу Нотр-Да́м-де-Пари́ (франц. Notre-Dame de Paris) -Парис хотын төвд байралдаг католик шашны сүм бөгөөд Францын нийслэлийн нэгэн бэлэг тэмдэг юм. бйлдбйы ыйрыбй б рбы рбоыйлбр обрлойырбы й йыбыб

Урлагийн "Готик" хэлбэртэй сүмийг Парисын хамба лам Морис де Сюлли-гийн (франц. Maurice de Sully; 1105-1196) санаачилгаар 1163-1345 онуудад барьсан байна. Сүмийн Мөргөлийн хэсгийг 1182 онд аравнайлсан бөгөөд сүмийн баруун хэсгийг XIII зууны дунд үед барьж дуусгасан байна.

1831 онд хэвлэгдсэн Виктор Гюгогийн ижил нэртэй түүхэн роман (15-р зууны тухай өгүүлсэн) нь уг сүмийг алдаршуулж, сүйрлээс аврахад ихээхэн хувь нэмэр болсон юм.


Сүмийн өндөр -35 метр, урт нь 130 метр, өргөн нь- 48 метр, Хонхны цамхагийн өндөр-69 метр, Эммануэль хонхны жин -13 тонн, хохны хэл нь -500 кг ажээ.

Францын шашны өвийн бусад чухал объектуудын нэгэн адил сүм хийд нь 1905 оны "Сүм ба төрийг тусгаарлах тухай" хуулийн дагуу төрийн өмчид байдаг бөгөөд Католик сүм нь мөнхийн үнэ төлбөргүй ашиглах эрхтэй ажээ.

2019 оны 4-р сарын 15-нд болсон хүчтэй гал түймрийн улмаас ихээхэн хохирсон. Түүнээс өмнө жилд 14 сая жуулчид сүмийг үздэг байжээ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1163 онд Францын VII Луи буюу Людовик хааны үед барилгын ажил эхэлсэн байна. 1163 оны 3-4-р сард Ромын Пап лам III Александр Парист айлчлах үеэр сүмийн сууринд шавь тавьсан гэдэг байна.