Jump to content

Парисын Үндэсний дуурийн театр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Парисын Үндэсний дуурийн театр, товчоор Парисын Дуурь (франц. Opéra National de Paris, Opéra de Paris) — Францын нийслэл дахь дуурь, балет болон сонгодог хөгжмийн урлагийг хөгжүүлж ирсэн улсын байгууллага юм.

Одоогийн байдлаар Гарнье Дуурь болон Бастилийн Дуурийн театр гэх хоёр театрын барилгыг Парисын Үндэсний Дуурь эзэмшдэг:

  • Франц хэлээр -Опера Гарнье гэгддэг уг театр 1875 оны 1-р сарын 5-нд нээгджээ. Мөн 1713 оноос хойш оршин тогтнож байгаа бөгөөд Европын хамгийн эртний гэж тооцогддог балетын сургууль энд байрладаг юм.
  • Бастилийн дуурийн театр 1989 оны 7-р сарын 13-нд Бастилийн довтолгооны хоёр зуун жилийн ойн өмнөх өдөр нээгджээ. Энэ нь хуучин Парисын цайзын эсрэг талд босгосон Бастилийн талбай дээрх хамгийн том байгууламж юм.

Парисын дуурь (Opéra de Paris) 400 зуун жилийн турш янз бүрийн театруудын тайзан дээр оршин тогтнож ирсэн.

1669 оны 6-р сарын 28-нд Хааны ордны нарийн бичгийн дарга нарын газар Пьер Перринд "Францын хөгжим, шүлэгтэй дуурийн академийг байгуулах патент"-ыг олгосон бөгөөд үүнийг "Хааны хөгжмийн академи" (франц: Académie Royale de musique) гэж нэрлэж байсан. 1671 онд Хааны бүжгийн академитай нэгтгэж, Хааны хөгжим, бүжгийн академи нэртэй болжээ. 1672 онд дуурийн театрын эрх Перринээс Жан-Батист Люллид шилжжээ. Люлли 1672 оны 11-р сард шинэ танхимдаа инээдмийн балетын "пашт" болох "Купидон ба Бахчусын найр" жүжгээр академийг нээсэн бөгөөд либреттчин Мольерийн нэрийг дурдалгүйгээр, түүнд нөхөн төлбөр олгосонгүй. Түүнээс гадна, 1673 оны 4-р сарын 28-нд хаан Люлли болон Пале-Роялын ордны "Мольер" танхимыг шилжүүлэн өгчээ.

Парисын дуурийн балетын хамтлаг дэлхийн шилдэгүүдийн нэг хэвээрээ байна.

Парисын дуурь өнөөг хүртэл "үндэсний" урлагийн нэг хэлбэр гэдгээрээ ач холбогдлоо хадгалсаар байгаа юм.