Jump to content

Парфын улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Парфын улс
МЭӨ 247–МЭ 224
МЭӨ 94 онд хамгийн том нутаг дэвсгэртэй Парфын улс (II Митридатын үе)
МЭӨ 94 онд хамгийн том нутаг дэвсгэртэй Парфын улс (II Митридатын үе)
НийслэлКтесифон,[1] Экбатана, Хекатомпил, Суса, Ниса, Асаак, Рага
Нийтлэг хэл
Шашин
Төр засагФеодалын хаант засаг[9]
Хууль тогтоох байгууллагаМегастен
Түүхэн эринЭртний сонгодог үе
• Байгуулагдсан
МЭӨ 247
• Мөхсөн
МЭ 224
Газар нутаг
МЭ 1 он[10][11][12]2,800,000 км2 (1,100,000 миль2)
Мөнгөний нэгжДрахма
Өмнө нь
Дараа нь
Селевкидийн улс
Сасаны улс

Парфын улс (мөн Аршакидын улс) нь МЭӨ 247-с МЭ 224 онд эртний Ираны нутагт оршиж байсан улс юм.[13] Парни аймгийн хан I Аршак анх Селевкидийн улсаас салан тусгаарлаад байсан Парф сатрап[14] гэх аймгийг эзлэн авснаар Парфын улсын үндсийг тавьжээ. I Митридат хааны үед (МЭ 171-132 он) Селевкидийн улсаас Медиа, Месопотамийг эзлэн дагуулснаар нутаг дэвсгэрээ их тэлж байсан бол Парф улс оргил үедээ хойд Евфрат буюу одоогийн дорнод Туркийн нутгаас Афганистан, баруун Пакистан хүртэлх өргөн уудам нутгийг мэдэлдээ оруулж явжээ. Газар дундын тэнгисийн сав газрыг нэгтгэн захираад байсан Ромын эзэнт гүрэн, хятадын Хань улсын холбож байсан торгоны зам тус улсаар дайрдаг байсан учир худалдаа арилжааны төв байв.

Парфууд Перс, Эллинист гэх зэрэг улсынхаа харьяа байсан олон соёлоос урлаг, архитектур, шашин шүтлэг, хувцас дээлийг өвлөн ашиглаж байв. Оршин тогтнож байсан хугацааныхаа эхний хагаст Грек соёлын нөлөөнд автаж байсан бол яваандаа Иран соёл аажмаар сэргэжээ. Аршакидын хаад Ахеменидын эзэнт гүрний хаадтай адил өөрсдийгөө "Хаадын хаан" хэмээн өргөмжилдөг байсан. Ялгаатай нь, Ахеменидын хаад сатрап буюу ноёдыг томилон бүс нутгийг захируулдаг байсан бол Аршакидын хаад тухайн нутгийн хаадыг вассал болгон хүлээн зөвшөөрдөг байсан юм. Мөн цөөн тооны сатрапуудыг голдуу алс хязгаарын нутагт томилдог байсан ч эдгээр сатрапууд Ахеменидын үеийн сатрапыг бодвол эрх мэдэл багатай байжээ. Газар нутаг өрнө зүг тэлснээр нийслэлээ Ниса хотоос Тигр голын дагуу орших Ктесифон руу (өнөөгийн Багдадын өмнө зүг) шилжүүлсэн байдаг. Дараа нь ч хэд хэдэн удаа нийслэлээ нүүлгэсэн.

Эхэн үедээ баруун талдаа Селевкидтэй, хойноо Скифүүдтэй байлдаж баруун тийш нутгаа тэлэн Арменийн улс, цаашлаад Ромын Бүгд Найрамдах Улстай хиллэх болов. Ром Парф хоёр Арменийг хяналтандаа байлгахаар өрсөлдөж өөрсдийн талын хаадыг тавьдаг байжээ. Парфууд МЭӨ 53 онд Каррахын тулалдаанд Марк Лициний Крассыг бут цохиж, МЭӨ 40-39 онд Левантыг бараг бүтэн эзлэв. МЭӨ 36 онд Марк Антони ноён Парфыг хариу довтолж аян дайн хийв. Дараагийн зуунуудад ч мөн Ромын хэд хэдэн эзэн хаад Ром-Парфын дайнд Мезопотемийг дайлж, Селевк Ктесифон хотуудыг эзэлж байжээ. Харин Парф улс сулрах болсон шалтгаан нь гадны эзлэн түрэмгүйлэл бус, хаан ширээний төлөөх тэмцэл, иргэний дайн байлаа. МЭ 224 онд Персис аймгийн хан I Ардашир Аршакидын эсрэг босч, сүүлчийн хаан IV Артабаныг хөнөөснөөр Парфын улс мөхжээ. Улмаар Ардашир Иран, Ойрхи дорнодыг 7-р зуун хүртэл захирч байсан Сасаны улсыг байгуулсан юм. Аршакидын династ харин огт тасралгүй, хаад ноёд нь Армени, Кавказын Ибер, Кавказ Албаныг захирсаар байв.

Сасаны улс, Ахеменидын улсын сурвалжуудтай харьцуулбал Парф, Грек хэл дээрх Парфын сурвалж ховор, ихэнх түүх нь Грек, Ром, Хань улсын сурвалжуудаас олджээ. Хань улс Парф улсад Хүннү улсын эсрэг холбоо байгуулах санал тавьж байсан баримт бий.[15]

  1. Fattah, Hala Mundhir (2009). A Brief History of Iraq. Infobase Publishing. х. 46. ISBN 978-0-8160-5767-2.
  2. Skjærvø 2004, х. 348–366.
  3. Canepa 2018, х. 6.
  4. 4.0 4.1 Green 1992, х. 45
  5. Chyet, Michael L. (1997). Afsaruddin, Asma; Krotkoff, Georg; Zahniser, A. H. Mathias (eds.). Humanism, Culture, and Language in the Near East: Studies in Honor of Georg Krotkoff. Eisenbrauns. х. 284. ISBN 978-1-57506-020-0.
  6. De Jong 2008, х. 24
  7. Brosius 2006, х. 125
  8. Koshelenko & Pilipko 1996, х. 149-150, "Buddhism was practiced in the easternmost reaches of the Parthian Empire."
  9. Sheldon 2010, х. 231
  10. Turchin, Peter; Adams, Jonathan M.; Hall, Thomas D (December 2006). "East-West Orientation of Historical Empires". Journal of World-Systems Research. 12 (2): 223. ISSN 1076-156X. Архивласан огноо 17 September 2016. Татаж авсан: 16 September 2016.
  11. Taagepera, Rein (1979). "Size and Duration of Empires: Growth-Decline Curves, 600 B.C. to 600 A.D.". Social Science History. 3 (3/4): 121. doi:10.2307/1170959. JSTOR 1170959.
  12. Bang, Peter Fibiger; Bayly, C. A.; Scheidel, Walter (2020). The Oxford World History of Empire: Volume One: The Imperial Experience (Англи хэлээр). Oxford University Press. х. 92–94. ISBN 978-0-19-977311-4.
  13. Waters 1974, х. 424.
  14. "баруун Хорасан", Bickerman 1983, х. 6 үз.
  15. Ball 2016, х. 155
  • Skjærvø, Prods Oktor (2004), Iran vi. Iranian languages and scripts, vol. 13, х. 348–366
  • Canepa, Matthew (2018). The Iranian Expanse: Transforming Royal Identity Through Architecture, Landscape, and the Built Environment, 550 BCE–642 CE. Oakland: University of California Press. ISBN 978-0520379206.
  • Green, Tamara M. (1992), The City of the Moon God: Religious Traditions of Harran, Brill, ISBN 978-90-04-09513-7.
  • De Jong, Albert (2008). "Regional Variation in Zoroastrianism: The Case of the Parthians". Bulletin of the Asia Institute. 22: 17–27. JSTOR 24049232..
  • Brosius, Maria (2006), The Persians: An Introduction, London & New York: Routledge, ISBN 978-0-415-32089-4.
  • Koshelenko, G.A.; Pilipko, V.N., eds. (1996). "Parthia". History of Civilizations of Central Asia. Vol. II. UNESCO Publishing.
  • Sheldon, Rose Mary (2010), Rome's Wars in Parthia: Blood in the Sand, London & Portland: Valentine Mitchell, ISBN 978-0-85303-981-5.
  • Waters, Kenneth H. (1974), "The Reign of Trajan, part VII: Trajanic Wars and Frontiers. The Danube and the East", in Temporini, Hildegard (ed.), Aufstieg und Niedergang der römischen Welt. Principat. II.2, Berlin: Walter de Gruyter, х. 415–427.
  • Bickerman, Elias J. (1983). "The Seleucid Period". The Cambridge History of Iran. Vol. 3a. х. 3–20.
  • Ball, Warwick (2016), Rome in the East: Transformation of an Empire, 2nd Edition, London & New York: Routledge, ISBN 978-0-415-72078-6.