Jump to content

Пегасо их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Пегасо их сургууль ихэвчлэн Unipegaso гэж товчлон нэрлэдэг бөгөөд 2006 онд Италийн Неаполь хотод байгуулагдсан. Энэхү их сургууль нь Италийн боловсролын яамнаас магадлан итгэмжлэгдсэн юм. 2023/2024 онд элссэн сурагчдын тоогоор Итали улсын онлайн сургуулиудын шилдэг 3-т багтсан бөгөөд нийт 3570 оюутантай. Итали даяар 90 гаруй хот бүс нутаг, олон улсад хосолсон сургалт явуулдаг.

Пегасо их сургуулиас олгодог эрдмийн зэрэг,мэргэжлийн үнэмлэхүүд нь улсын болон хувийн бусад их сургуулиудын олгодог үнэмлэхүүдтэй академик түвшний хувьд ижил үнэлгээтэй,хуулийн дагуу хүчинтэй, ковид-19 цар тахлын үеээр хүмүүс энэхүү сургуулийг илүүд үзэж байв. Пегасо их сургууль нь эдийн засаг,хууль зүй, инженерчлэл, боловсрол,хэл шинжлэл,нийгмийн харилцаа,сэтгүүл зүй, аялал жуулчлал, сэтгэл судлал зэрэг олон төрлийн чиглэлийн хөтөлбөрүүдийг санал болгодог.

Бүх хөтөлбөрүүд нь Италийн засгийн газар хүлээн зөвшөөрөгдсөн ба Европ болон олон улсын хэмжээнд нээлттэй болон зайн сургалтын байгууллагуудаас өндөр үнэлгээ авсан. Үүнд Их Британийн Open их сургууль ч багтдаг.