Пелопоннесын хойг
Харагдац
(Пелопоннес-с чиглүүлэгдэв)

Пелопонне́сын хойг (грек. Πελοπόννησος, дуудлага: [pɛlɔˈpɔnisɔs], Пелопонисос; дундад зууны нэршил— Морея) — Балканы хойгийн өмнөд хэсэг бөгөөд Грек улсын 21 549 км² талбай бүхий 1100 км урт эрэгтэй хойг юм. Ионы болон Эгейн далайгаар хүрээлүүлдэг. Энэ хойгийг Эртний Грекийн соёл иргэншил бий болж хөгжиж ирсэн өлгий нутаг гэж үздэг.
Дундад зууны үеэс 19-р зууны эхэн үе хүртэл тус хойгийг Мореа гэж нэрлэдэг байв. 1460 онд түүнийг Султан II Мехмедийн удирдлаган дор туркууд эзлэн авсан байна. 17-18-р зууны зааг дээр Венецийн мэдэлд богино хугацаанд орсон. 1820-иод онд Пелопоннес Грекийн хувьсгал, орчин үеийн Грек улсын өлгий болсон түүхтэй юм.
Пелопоннесын хойг дахь гол хотууд ( 2011 оны хүн амын тооллогоор)
- Патра (167 446 хүн.)
- Каламата (54 567 хүн.)
- Триполис (30 866 хүн.)
- Коринф (30 176 хүн.)
- Пиргос (24 359 хүн.)
- Аргос (22 209 хүн.)
- Эйон (20 422 хүн.)
- Амальяс (16 763 хүн.)
- Спарта (16 239 хүн.)
- Нафплион (14 203 хүн.)
- Кьятон (9812 хүн.)
- Като-Ахаия (6618 хүн.)
- Ксилокастрон (5715 хүн.)
- Кипарисия (5135 хүн.)
- Йитион (4279 хүн.)
- Захаро (3145 хүн.)