Пентагон

Пентагон (англи. The Pentagon, грек. πεντάγωνον «таван өнцөгт») зөв таван өнцөгт хэлбэртэй барилгад байрладаг АНУ-ын Батлан хамгаалах яамны төв байр юм. Албан ёсны хаяг нь АНУ-ын Виржини мужийн Арлингтон хот 22202.

Пентагон (барилгын хэлбэрээр нь нэрээр нэрлэгдсэн) нь нэг эзэмшигчтэй дэлхийн хамгийн том оффисын барилга байсан (энэ тохиолдолд АНУ-ын Батлан хамгаалах яам). Энэ нь дэлхийн хамгийн том барилга, байгууламжийн жагсаалтад 14-т (дотоод өрөөнүүдийн талбайгаар) ордог.
АНУ-ын Батлан хамгаалах яам байрладаг уг барилгын ажил 1941-1943 он хүртэл үргэлжилсэн. Барилгын таван тал тус бүр нь 281 м урт, периметр нь ойролцоогоор 1405 м, коридорын нийт урт 28 км, таван давхар барилгын нийт талбай нь 6004,0 м² юм. Энэхүү барилга нь газар дээрх 5 давхар, газар доор 2 давхартай (зарим мэдээгээр газар доор 10 давхар байгаа гэдэг) бөгөөд газрын дээрх хэсэг нь 23.5 м өндөртэй. Барилга нь 7754 цонхтой бөгөөд энэ дотор 26 мянга орчим хүн ажилладаг.
Пентагон нь 116,000 м² талбайг эзэлдэг бөгөөд үүнээс гадна барилгын дотоод талбай нь 21,000 м² юм.