Пеньярол (хөлбөмбөгийн баг)

Пеньярол
Бүтэн нэрКлуб Атлетико Пеньярол
Хоч нэрКарбонерос (Нүүрсчид)
Авринегрос (Алтан харууд)
Мирасолес (Наранцэцгүүд)
Маняс
Кампеон дель Сигло (Зууны аваргууд)
Байгуулагдсан1891 оны 9 сарын 21
Цэнгэлдэх хүрээлэнЭстадио Хосе Педро Дамиани / Эстадио Сентенарио
(Багтаамж: 12,000 / 65,235)
ЕрөнхийлөгчХуан Педро Дамиани
МенежерХорхе Да Сильва
ЛигПримера Дивизион
20192-р байр
Цахим хуудасКлубийн цахим хуудас
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Гурав дахь хувцас хэрэглэл

Карбонерос (Carboneros), Авринегрос (Aurinegros), Маня (Manya) хэмээн алдаршсан Клуб Атлетико Пеньярол (исп. Club Atlético Peñarol) нь Уругвайн Монтевидео хотын Пеньярол дүүрэгт орших спорт клуб бөгөөд хөлбөмбөгийн баг нь маш алдартай. Пеньярол баг өөрийн талбай дахь тоглолтуудаа тус орны хамгийн том цэнгэлдэх хүрээлэн болох Эстадио Сентенариод хийдэг, гэхдээ мөн Эстадио Контадор Дамиани гэдэг хувийн цэнгэлдэх хүрээлэнтэй. Тус баг Уругвайн бусад шилдэг багуудтай өнө удаан жилийн өрсөлдөөн бий болгож ирсэн бөгөөд Насьонал багтай хийх тоглолт нь "уругвайн хөлбөмбөгийн сонгодог тулаан" (el Clásico del fútbol uruguayo) гэгддэг. "Пеньярол" гэх үг нь латин хэлний нарс мод гэсэн утгатай pinarolium гэсэн үгийн кастиль дуудлага бөгөөд Италийн баруун хойд хэсгийн Пьемонте мужид Пинероло гэдэг нэртэй хот, комуне байдаг. Пеньярол дүүргийн нэр Пьемонте мужид орших Пинероло хотын нэрээс улбаатай ажээ.

Пеньярол клуб нь 1891 оны 9 сарын 28-нд байгуулагдсан, Британийн төмөр замын ажилчдын Төв Уругвайн Төмөр Замын Крикет Клубаас үүсч хөгжин, Уругвай болон Өмнөд Америкийн хамгийн хүчирхэг багуудын нэг болсон билээ. Пеньярол баг Примера Дивизионд 49 удаа түрүүлсэн нь хамгийн дээд амжилт юм. Тэд мөн 1960 онд анхны Либертадоресын цомын шигшээд Клуб Олимпиаг ялж тэргүүлж байсан түүхтэй. Либертадоресын цомыг 5, Тив хоорондын цомыг 3 удаа хүртсэн[1][2]. 2009 онд Олон Улсын Хөлбөмбөгийн Түүх, Статистикийн Холбооноос Пеньярол багийг Өмнөд Америкийн 20-р зууны шилдэг багаар нэрлэжээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Copa Libertadores tendrá nuevo patrocinador desde 2008" (in Spanish). CopaLibertadores.com. September 28, 2007. Retrieved May 18, 2010. {{cite web}}: Unknown parameter |trans_title= ignored (|trans-title= suggested) (help)CS1 maint: unrecognized language (link)
  2. "Competiciones, Copa Santander Libertadores" (in Spanish). CONMEBOL. May 18, 2010. Retrieved May 18, 2010.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Пеньярол – Викимедиа зураг, бичлэг, дууны сан