Jump to content

Переяслав

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Переяслав
Переяслав
Дээрээс, зүүнээс баруун: Өргөлтийн сүм, Гурван Ариун Гэгээнтний Сүм (Рушникийн музей), Гэгээн Георгийн сүм, Амилалтын Сүм, Бояны хөшөө
Переяславын далбаа
Переяславын сүлд
Переяслав, Киев муж
Переяслав
Переяслав
Переяслав, Украин
Переяслав
Переяслав
Солбицол: 50°03′54″N 31°26′42″E / 50.06500°N 31.44500°E / 50.06500; 31.44500Солбицол: 50°03′54″N 31°26′42″E / 50.06500°N 31.44500°E / 50.06500; 31.44500
Улс Украин
МужКиев муж
ТойрогБорисполь тойрог
НийгэмлэгПереяслав хотын нийгэмлэг
Байгуулагдсан907
Магдебургийн эрх1585
Газар нутаг
  Нийт32 км2 (12 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт26,273
  Нягтрал820/км2 (2,100/бээр2)
Цагийн бүсUTC+2 (ДЕЦ)
  Зун (ЗЦ)UTC+3 (ДЕЗЦ)
Зип код
08400–08409
Бүсийн дугаар+380 4567

Переяслав (1943 оноос 2019 он хүртэл Переяслав-Хмельницький) нь Украины Киев мужид орших, 27.700 орчим оршин суугчтай хот. Переяслав нь Киевийн зүүн өмнө талд Трубеж голын Днепр мөрөнд цутгах бэлчирт орших ба ижил нэртэй районы төв юм.

Переяслав хот нь Украин ба Оросын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн. Хотыг хамгийн анх 907 оны баримтад дурджээ. Хотын нэр нь „Алдрыг оллоо“ гэсэн утгатай аж. Урьд нь энэ хотыг Переяславль болон Переславль Руський хэмээн нэрлэж байв. Энэ газарт анх кипчакуудтай хийсэн тулалдаан болж, кипчакийн нэгэн баатрыг киевийн нэгэн олонд үл танигдах дархан ирүүлд дуудан ялснаар алдар нэрийг олсон тухай ам дамжсан домог байдаг байна. 992 онд Киевийн ван I Владимир Переяславын цайзыг бариулсан нь Киевийг өмнө зүгийн талын нүүдэлчдээс хамгаалах зорилготой байв. 1037 онд Софийн цогчин дуганыг барих хүртэл нэлээд хугацаанд Переяслав нь оросын митрополитын төв байлаа. 10-р зууны дундаас бие даасан Переяславлын Вант Улс болсон ба Киевийн Русийг эхлээд кипчакуудаас, дараа нь печенегчүүдээс хамгаалахад чухал үүргийг гүйцэтгэсэн юм. 1239 онд Бат хаан Русь руу хийсэн довтолгооны хүрээнд хотыг сүйрүүлэв.

1654 онд Богдан Хмельницкий Переяслав хотод украины казакуудтай нэгэн томоохон зөвлөлийг (Переяславын зөвлөл) хуралдуулж, Московийн хамт Польш-Литвын эсрэг тэмцэхээр болсон нь эцэстээ Днепр мөрний зүүн талд байгаа украины нутгийг Оросын Царьт Улсад нэгдэхэд хүргэжээ.

1943 оны аравдугаар сарын 12-нд хотыг Богдан Хмельницкийн дурсгалд зориулан Переяслав-Хмельницкий болгон нэрийг нь өөрчлөв. 2019 оны аравдугаар сарын 30-нд хотын захиргаа санаачилга гаргасны дагуу Төрийн Дээд Зөвлөл тогтоол гарган хотын нэрийг буцаан Переяслав болгожээ.[1][2]

Он Хүн ам
1974 24.600
2004 30.659
2005 30.258
2006 29.836

Ах дүүсийн барилдлагатай хот

[засварлах | кодоор засварлах]
 Commons: Переяслав – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Der Rat hat Pereyaslav-Khmelnitsky in Pereyaslav umbenannt[permanent dead link] in thebabel.com.ua vom 30. Oktober 2019; abgerufen am 30. Oktober 2019 (ukrainisch)
  2. https://glavcom.ua/news/rada-pereymenuvala-chotiri-naselenih-punkti-636468.html