Пиаст угсаатнууд

Пиаст угсаатнууд (польш. Piastowie, англи. Piast dynasty) - Польшийн анхны эрх баригч түүхэн угсаатнуудын овог. Түүний үүсгэн байгуулагч нь Гнезно хотоос гаралтай Хошцискагийн хүү домогт Пиаст гэж үздэг. Домогт өгүүлснээр Пиастын хүү Зиемовит (Siemowit) Польшийн анхны ханхүү болсон байна. Дараагийнх нь Лешек, Сиемомисл нар байв. Польшийн анхны захирагч нь түүхэнд эргэлзээгүй Пиаст угсааны I Миешко байсан ажээ.
Пиаст угсааныхан Польшийн хаан ширээнд дор хаяж 960 оноос хойш 1370 он хүртэл (II Вацлавын хаанчлалын завсарлагатайгаар) III Казимир нас барах хүртэл суусан байна. Мөн Пиастын угсааныхны үе залгамжлагчид Мазовид 1526 он хүртэл, Силезид 1675 он хүртэл эрх мэдэлд хэвээр байв.
Оросын хаадын нэг болох II Юрий Болеслав мөн Пиаст удмын хүн байсан юм.
III Болеслав Крзивустигийн хөвгүүдийн үеэс эхлэн Пиастын угсааныхан Силезийн (Цөллөгт II Владиславаас гаралтай), Их Польш (III Миешкогаас гаралтай), Бага Польш, Мазови, Куявиа (II Камиераас гаралтай) гэж салбарлан хуваагддаг.
Анхны Пиастууд
[засварлах | кодоор засварлах]Пиаст угсааны анхны домогт төлөөлөгчид болох Зиемовит, Лестек, Сиемомисл нар Полани овгийг захирч нар байсан. Харин I Миешко бол Польшийн төрт улсыг байгуулагч, Польшийн анхны захирагч бөгөөд Пиастын удмын хүн юм. Энэ захирагч нь мөн 966 онд Христийн шашинд орсон энэ угсааны анхны хүн юм. I Миешкогийн хүү, залгамжлагч "зоригт" I Болеслав бол Польшийн хаан ширээнд 1025 онд суусан анхны захирагч юм. Зоригт Болеславын залгамжлагч II Миешко Ламберт эхийн талын цезарь II Оттогийн ач охин Ричезатай гэрлэсэн нь угсааны нэр хүндийг олон улсын тавцанд өсгөсөн байдаг юм.
Пиаст овогийн төлөөлөгчид
[засварлах | кодоор засварлах]- Земовит (IX—X веках) — түүхэнд эргэлзээтэй байдаг.
- Лешек (IX—X века) — түүхэнд эргэлзээтэй байдаг.
- Земомысл (IX—X века) — түүхэнд эргэлзээтэй байдаг.
- I Миешко ( 960—992).
- I Болеслав "Зоригт" (992—1025).
- II Мешко Ламберт (1025—1031).
- Безприм (1031).
- I Казимир "Сэргээн босгогч" (1034—1058).
- II Болеслав "Зоригт" (1058—1079).
- I Владислав Герман (1079—1102).
- Збигнев ба III Болеслав "Мурий амт" (1102—1107).
- III Болеслав "Мурий амт" (1107—1138).
- II Владислав " Цөллөгдөгч" (1138—1146).
- IV Болеслав "Буржигар" (1146—1173).
- III Миешко "Хөгшин" (1173—1177).
- II Казимир "Шудрага" (1177—1194).
- Цагаан Лешек ба III Владислав "Нарийн хөлт" (1194—1202).
- III Владислав "Нарийн хөлт" (1202).
- Цагаан Лешек (1202—1210).
- I Миешко "Бүжиглэгч хөлт" (1210—1211).
- Цагаан Лешек (1211—1227).
- III Владислав "Нарийн хөлт" (1228).
- Конрад Мазовецки (1229—1232).
- Хенрих "Сахалт" (1232—1238).
- II Хенрих "Шүтлэгт" (1238—1241).
- Конрад Мазовецки (1241—1243).
- V Болеслав "Ичдэг" (1243—1279).
- Хар Лешек (1279—1288).
- IV Хенрих Пробус (1288—1290).
- II Пшемысл (1290—1291).
- Владислав Локоток (1306—1333).
- III Казимир Агуу (1333—1370).