Питер Хэгсет
Питер Брайан Хэгсет (англи. Peter Brian Hegseth, 1980 оны 6-р сарын 6-нд АНУ-ын Миннеаполис хотод төрсөн) нь Америкийн телевизийн хөтлөгч, зохиолч, Үндэсний гвардийн офицер юм. 2025 оны 1-р сарын 24-нөөс хойш АНУ-ын Батлан хамгаалахын сайд. Fox News-ийн улс төрийн тоймч. Афганистан, Иракийн дайнд оролцсон ахмад дайчин. 2024 оны 11-р сард тэрээр Доналд Трампын хоёр дахь танхимын Батлан хамгаалахын сайдад нэр дэвшсэн. Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг 2025 оны 1-р сарын 24-нд АНУ-ын Сенат баталжээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Пит Хэгсет Миннеаполис хотод төрж, Миннесота мужийн Форест Лэйк хотод өссөн. Тэрээр Forest Lake Area ахлах сургуульд сурч, 2003 онд Принстоны их сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан. 2013 онд Харвардын Их Сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд Төрийн бодлогын магистрын зэрэг хамгаалсан байна.
Их сургуулиа төгсөөд Үндэсний гвардийн офицер болж, 2004-2005 онд Гуантанамо дахь АНУ-ын цэргийн баазад алба хааж, 2005-2006 онд Иракийн дайны үеэр 101-р Агаарын десантын дивизийн бүрэлдэхүүнд нэгтгэл командлагч, дараа нь Иракт иргэний цэргийн үйл ажиллагааны офицер. 2012 онд Афганистаны дайнд босогчдын эсрэг зааварлагчаар оролцсон. Тэрээр хошууч цолтой ажээ.
Тэрээр АНУ-ын засгийн газрыг Украинд Оросын эсрэг дайн хийхэд тусалсан гэж эрс шүүмжилсэн байна.