Jump to content

Питтсбургийн их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Питтсбургийн их сургууль (англи. University of Pittsburgh, албан бусаар— Pitt) — АНУ-ын Пеннсилвани мужийн Питтсбург хотод 1787 онд байгуулагдсан, олон нийтийн судалгааны их сургууль. Анагаах ухааны чиглэлийн судалгаагаараа алдартай юм.

Питтсбургийн их сургууль

Питтсбургийн их сургууль нь байгуулагдсан цагаасаа хойш хувийн боловсролын байгууллага байжээ. 1966 оноос 1970-аад он хүртэл Пеннсилвани мужийн мэдэлд байсан. Өнөө үед тус мужид "Commonwealth System of Higher Education" хууль хэрэгжиж улсын их сургууль статустай.

2009 онд АНУ-ын U.S. News & World Report сэтгүүлд Питтсбургийн их сургуулийг улсын их, дээд сургуулиудын дунд 20-д, АНУ-ын бүх их сургуулиудын дунд 56-д жагсаасан байна.