Платон
Платон ('гре. Πλάτων', Plátōn буюу "өргөн" гэсэн утгатай үг)[1] (МЭӨ 424 – МЭӨ 348/347) нь Грекийн сонгодог үеийн философич, математикч, философийн диалог зохиогч бөгөөд Афинд Платоны академи байгуулсан нь Өрнөдийн ертөнцөд анхны дээд боловсролын байгууллага болсон ажээ. Багш Сократ, хамгийн алдартай шавь болох Аристотелийн хамтаар Платон байгалийн философи, шинжлэх ухаан, өрнийн философийн үндэс суурийг тавьжээ.[2] Платон анх Сократын шавь байсан бөгөөд түүний үзэл бодол, сэтгэлгээ маш их нөлөөлжээ.
Платоны бичгийн боловсрол нь Сократын диалогт нь тусгалаа олсон байдаг. Гучин таван диалог, 13 захидлыг Платон бичсэн гэж үздэг байсан боловч орчин үед эрдэмтэд заримыг нь жинхэнэ бус гэж эргэлзэх болжээ.[3] Платоны бичсэн бүтээлүүд хэд хэдэн маягаар хэвлэгдэж ирсэн; энэ нь Платоны бичсэн бүтээлийн нэрийн талаар хэд хэдэн конвенц бий болоход хүргэжээ.
Платон байгуулсан академидаа багшилж байсан нь бараг эргэлзээгүй боловч, түүний диалогийн сургалтын функц өнөөг хүртэл тодорхой мэдэгдээгүй юм. Платоны үеэс хойш диалогийг янз бүрийн сэдвээр хичээл заахад ашиглах болсон. Үүний дотор философи, логик, уран илтгэх чадвар, математик болон бусад сэдвээр хичээл заахад ашиглаж ирсэн.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Diogenes Laertius 3.4; p. 21, David Sedley, Plato's Cratylus, Cambridge University Press 2003
- ↑ "Plato", Encyclopaedia Britannica, 2002
- ↑ For example, some were excluded from Thrasyllus' tetralogies. See e.g. the table of contents to John M. Cooper (ed.), Plato: Complete Works, Hackett, 1997.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- Интернетэд байгаа бүтээлүүд:
- Works of Plato (Jowett, 1892)
- Spurious and doubtful works at Project Gutenberg
- Plato complete works, annotated and searchable, at ELPENOR
- Euthyphro LibriVox recording
- Ion LibriVox recording
- The Apology of Socrates (Грек), LibriVox recording
- Quick Links to Plato's Dialogues (English, Greek, French, Spanish)
- Стэнфордын философийн нэвтэрхий толь:
- Бусад нийтлэлүүд:
- Excerpt from W.K.C. Guthrie, A History of Greek Philosophy, vol. IV, Plato: the man and his dialogues, earlier period, Cambridge University Press, 1989, pp. 8-38
- Website on Plato and his works: Plato and his dialogues by Bernard Suzanne
- Are there really Platonic forms?
- "Plato and Totalitarianism: A Documentary Study"
- The New Academy
- Загвар:CathEncy
- Online library "Vox Philosophiae"
- Дэлгэрэнгүй судалгааны материал: