Платон Ойунский


Платон Ойунский (якут. Былатыан Ойуунускай;орос. Плато́н Алексе́евич Слепцо́в, 1893 оны 11-р сарын 11-нд Якут мужийн Ботурусс улсад төрсөн —1939 оны 10-р сарын 31-нд Якутскт нас барсан) — Зөвлөлтийн зохиолч, нийгмийн зүтгэлтэн, Зөвлөлт якутын утга зохиолыг үндэслэгч хүн байв. Тэрээр Сталины хэлмэгдүүлэлтийн золиос болсон.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Гэр бүл нь өнөр өтгөн байсан бөгөөд 14 хүүхэдтэй байв: 8 хүү, 6 охин. Ээжийнх нь талаас Платон Слепцов нь алдартай бөөгийн удам угсаанаас гаралтай тул түүнийг Оюунский гэдэг нууц нэрээр нэрлэдэг бөгөөд энэ нь "оюун" (бөө) ба "уус" (удам угсаанаас) гэсэн утгатай бөгөөд энэ нь 1920 онд түүний албан ёсны овог болжээ.
1910 онд тэрээр Якутск хотын дөрвөн жилийн ангийн сургуульд элсэж, М. Аммосов, Н. Неустроев нартай хамт суралцаж, 1914 онд Якутскийн багш нарын семинарт элсэж, 1917 онд төгссөн. 1917-1918 онд Томскийн багшийн дээд сургуульд суралцжээ.
1918 оны 3-р сараас хойш ЗХУ-ын Коммунист намын гишүүн. 1921 онд Якут мужийн Коммунист залуучуудын Эвлэлийн хорооны дарга, 1922 онд Зөвлөлт Якутын Ардын комиссаруудын зөвлөлийн дарга, 1923 онд Якут Автономит Зөвлөлт улсын Төв Гүйцэтгэх хорооны дарга.
1928-1931 онд Якутийн Боловсрол, Эрүүл мэндийн Ардын комиссар /сайд/. 1935 онд түүний санаачилгаар Якут АССР-ийн ШУА-д Хэл, соёлын судалгааны хүрээлэн байгуулагдаж, анхны захирлаар нь ажиллаж байжээ. Мөн тэр жилдээ Үндэстнүүдийн хүрээлэнд (Москва) Хэл шинжлэлийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Зохиолч
[засварлах | кодоор засварлах]Платон Ойунский (Оюун) 1917 оноос шүлэг бичих болсон. 1919 онд бичсэн "Sin biir buolbaat?" шүлгээрээ олонд танигдав. Түүний бичсэн тууж, өгүүллэг, роман саха утга зохиолын алтан гэсэн тодотголд хамаардаг. Угсаатны зүйчийн хувьд якутын үлгэр домгийн баатруудын тухай түүхийг найруулан бичсэн ба түүний бүтээл орос зэрэг олон хэлнээ орчуулагджээ.
Оросын сонгодог Зөвлөлтийн зохиолчид болох А.С.Пушкин, И.А.Крылова, М.Ю.Лермонтова, Н.В.Гоголь, М.Горький, А.И.Безыменский болон бусад хүмүүсийн бүтээлийг якут хэл рүү орчуулсан.
Хэлмэгдэл
[засварлах | кодоор засварлах]1938 оны 2-р сарын 3-нд Дотоод яам түүнийг Эрхүү хотод баривчилж хорьсон байна. 1938 оны 2-р сарын 14-нд түүнийг Москва руу шилжүүлж, Лефортово шоронд мөрдөн байцаалтад байлгасан. 1939 оны 1-р сарын 31-нд Оюунскийг Якутск руу шилжүүлж, тэнд "Төв хэрэг" (Якутын АССР-ийн намын элитүүдийн хэрэг)-ийн гол шүүгдэгч болжээ. Дарамт шахалтаар тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дараа нь мэдүүлгээсээ татгалзаж, өлсгөлөн зарласан. Тэрээр 1939 оны 10-р сарын 31-нд Якутскийн шоронгийн эмнэлэгт нас баржээ. Сүүлд 1955 оны 10-р сарын 15-нд хилс хэргээр хэлмэгдсэн хэмээн түүний нэр төрийг бүрэн цагаатган сэргээсэн юм.
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- Олег Абрамов. ГУЛАГ: Сибирийн үндэсний бүгд найрамдах гурван удирдагчийн хувь тавилан ижил төстэй. (Элбэгдорж Ринчино, Эрбанов, Ойүнский, 1921—1938) // XVII шинжлэх ухааны бага хурал: Томск Улсын Их Сургуулийн Философийн тэнхим. Томск, 2015 оны 5 сарын 16. — Хуудас. 106—120. — ISBN 5-87307-083-0. — Internet resource: vital.lib.tsu.ru (Орос хэл)
Энэ хүний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.