Jump to content

Плов (хоол)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Плов

Плов буюу Пилаф (англи. Pilaf, pilav or pilau, перс. کابلی پلو, узбек. palov, урдү. pulāv ) бол махан дээр будаа жигнэж хийдэг дорнын ард түмний хоолны төрөл юм. Пловын нэг онцлог шинж чанар нь амьтаны эсвэл ургамлын гаралтай өөх тос нэмснээр будаа нь хоорондоо наалдахаас сэргийлдэг үйрмэг чанартай болдог юм.

Нэршлийн гарал үүсэл

[засварлах | кодоор засварлах]
Узбек пловыг ширмэн тогоонд хийдэг.

Хоолны нэр санскрит पुलाक pulâka («будааны бөмбөлөг») хэлний гэж үгнээс гаралтай, цаашлаад хинди पुलाव pulāu/palāu, → перс. پلو‎ polov («бэлдсэн будаа»), → турк. pilâv («болгосон будаа»), → орос. плов. гэж орсон.

Пилафыг дундад зууны үеийн араб, перс уран зохиолын дурсгалт "Мянга нэгэн шөнө" -д, мөн Персийн алдарт эмч Авиценна (980-1037) -ийн бүтээлүүдэд эм гэж дурдсан байдаг.

Плов болон түүнтэй төстэй хоол нь Ойрхи Дорнод, Баруун Ази, Балкан, Карибын тэнгис, Өмнөд Кавказ, Төв Ази, Зүүн Африк, Зүүн Европ, Латин Америк, Зүүн Өмнөд Ази, Өмнөд Азийн хоолонд түгээмэл байдаг. Эдгээр газруудад тэдгээрийг өөрийн үндсэн хоол гэж үздэг. Төв Азийн узбек, тажик, туркмен, киргиз, афган, түүнчлэн перс, азербайжанчуудын гол үндэсний хоол гэгддэг. 2016 онд Узбек, Тажикийн пловыг ЮНЕСКО-гоос дэлхийн биет бус соёлын өв гэж хүлээн зөвшөөрсөн.

Кабулын плов

Эдгээр ард түмний амьдралд чухал үйл явдлууд (хурим, хүүхэд төрүүлэх, оршуулах ёслол) нь пловгүйгээр төсөөлхийн аргаггүй. Өдөр тутмын амьдралд эмэгтэйчүүд гэрийн плов бэлтгэдэг; Олон тооны хүмүүст зориулсан пловыг эрэгтэйчүүд эсвэл уригдсан плов хоол хийх мастерууд бэлддэг байна.

Перс буюу Иран плов

Плов хоолонд үзэм, лууван, сонгино, сармис болон үхэр эсвэл хурганы мах, будаа зэргээс бүрддэг. Бүс нутгаас хамааран плов хоолны өөр өөр хувилбарууд байдаг.

Азербайжан плов

Плов хийх будаа их чухал үүрэгтэй байдаг учраас будааны чанар, сорт их чухал. Зарим тогооч "басмати" будаа хэрэглэхийг илүүд үздэг, учир нь энэ төрлийн будаа "хөнгөн, сэвсгэр, салангид" хэвээр үлддэг плов бэлтгэх нь илүү хялбар байдаг. Гэсэн хэдий ч бусад төрлийн урт үр тарианы будаа бас ашиглагддаг. Гадаргуугийн цардуулыг арилгахын тулд будаа нь хэрэглэхийн өмнө сайтар олон удаа зайлж угаагаад дэвтээдэг. Пловыг хонины болон ухрийн махны шөлөн дээр жигнэж чанаж болгодог.