Покер
Харагдац

Покер (англ. poker) - бусад тоглогчдоос илүүрхэх магадлалтай хөзөр олж авах бөгөөд бусад өрсөлдөгчдөөсөө өөрт байгаа хөзрөө нууж тоглолтод оруулж хожих сэтгэн бодох хөзрийн тоглоом юм. Хөзрийн нүүрийг бүрэн эсвэл хэсэгчлэн харуулахгүй тоглодог. Тодорхой дүрмүүд нь покерын хувилбараас хамаарч өөр өөр байж болно. Покерын бүх хувилбарын нийтлэг зарчим нь тоглоомын эхэнд бооцоо тавих мөрийтэй тоглоом юм.
Тоглогчид өрсөлдөгчийнхөө хөзрийг мэддэггүй тул покер нь бусад олон хөзрийн тоглоомуудын адил, жишээлбэл, шатар тоглохоос ялгаатай нь хоёр тоглогч хоёулаа самбар дээрх бүх дүрсийг харж байдагт оршдог тоглоом юм.
Хувилбарууд
[засварлах | кодоор засварлах]Роял флэш
[засварлах | кодоор засварлах]- Роял флеш (англи. royal flush — «хааны флэш»), Тамганаас эхлээд дараалсан нэг өнгөний хувилбар: Т♥ К♥ Д♥ В♥ 10♥. Тоглоомын хамгийн хүчтэй хувилбар.
Стрэйт флэш
[засварлах | кодоор засварлах]- Стрэйт флеш (англи. straight flush — «дараалсан өнгө»), — Нэг өнгийн дараалсан хувилбар: 9♠ 8♠ 7♠ 6♠ 5♠ («9-өөс эхэлсэн стрэйт флэш»). Стрэйт флэшийн хамгийн доод хувилбар нь 5-аас эхлээд тамга хүртэл юм.
Карэ
[засварлах | кодоор засварлах]- Карэ, дөрвөн ижил (англи. four of a kind, quads — «дөрвөн ижил») — 4 өөр өнгийн нэг ижил хүн ба тоонуудыг хэлнэ. Жишээ нь: 3♥ 3♦ 3♣ 3♠.
Фулл хаус
[засварлах | кодоор засварлах]- Фулл хаус (англи. full house, full boat — «бүтэн гэр», «бүтэн онгоц»), гурав ижил хөзөр дээр нэмэх нь хоёр ижил: 10♥ 10♦ 10♠ 8♣ 8♥.
Флэш
[засварлах | кодоор засварлах]- Флэш (англи. flush — «нэг өнгө»), ямарч хамаагүй тоо, хүнээс бүрдсэн 5 ижил өнгийн хөзөр, жишээ нь: К♠ В♠ 8♠ 4♠ 3♠ («ноёнтой гилүүд»).
Стрэйт
[засварлах | кодоор засварлах]- Стрэйт (англи. straight — «дараалал»), өөр өөр өнгийн 5 дараалсан хөзөр, жишээ нь: 5♦ 4♥ 3♠ 2♦ Т♦.
Гурван ижил
[засварлах | кодоор засварлах]- Гурван ижил буюу сет, трипс (англи. three of a kind, set — «гурван ижил») — гурван өөр өнгийн ижил хөзөр, жишээ нь: 7♣ 7♥ 7♠.
Хоёр хос
[засварлах | кодоор засварлах]- Хоёр хос, допер (англи. two pairs) — хоёр ижилтэй хос хөзөр, жишээ нь: 8♣ 8♠ 4♥ 4♣.
Нэг хос
[засварлах | кодоор засварлах]- Нэг хос (англи. one pair) — хоёр өөр өнгийн ижил хөзөр, жишээ нь: 9♥ 9♠.
Ахлах хөзөр
[засварлах | кодоор засварлах]- Ахлах хөзөр (англи. high card) — янз бүрийн өнгийн бөгөөд ижил хосгүй таван хөзөр, жишээ нь: А♦ 10♦ 9♠ 5♣ 4♣ (энэ хувилбар бол "Тамга" ахлалтай хувилбар бөгөөд бусад тамгагүй хувилбаруудын дээр гарна).