Поливинил бутирал
Поливинил бутирал (PVB) нь бат бөх наалдац, оптикийн тунгалаг байдал, уян хатан чанар шаарддаг хэрэглээнд голчлон ашиглагддаг давирхай юм. PVB-ийг ихэвчлэн поливинил спиртийг бутиралдегидтэй урвалд оруулж гарган авдаг. Энэ материал нь аюулгүй салхины шил үйлдвэрлэхэд ашиглагддаг. PVB хальсыг Saflex, Butacite, WINLITE, S-Lec, Trosifol, EVERLAM гэх мэт нэрээр худалдаалдаг. Мөн 3D хэвлэгчийн утас хэлбэрээр ашиглах боломжтой.(PLA)
Давхарласан шил үйлдвэрлэхдээ PVB хальсыг хоёр шилэн хавтангийн хооронд байрлуулж, өндөр халуун ба даралт ашиглан холбодог. Ингэснээр шил хагарсан үед PVB-ийн завсрын давхарга нь шилний хэсгүүдийг хооронд нь барьж тогтооно. PVB нь хатуу боловч уян, хэврэг биш учраас шил хагарсан үед жижиг хэсгүүд болж бутран цацагдахаас сэргийлдэг.
PVB завсрын давхаргыг өнгөт хуудас хэлбэрээр ч үйлдвэрлэж болно. Жишээлбэл, автомашины салхины шилний дээд хэсэгт цэнхэр эсвэл ногоон өнгийн зурвас хийхэд ашигладаг. Мөн PVB нь нарны зайн модульд ашиглагддаг. Тухайлбал, фотоцахилгаан нимгэн хальсан нарны модулиудад хоёр шилний хоорондох хэлхээг бүрхэж хамгаалахад хэрэглэдэг.