Jump to content

Полиизобутен

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Полиизобутен (полиизобутилен буюу PIB) нь изобутены полимержилтээр бэлтгэгддэг органикийн полимерын нэг ангилал юм. Полимерын гинж нь ерөнхийдөө Me3C[CH2CMe2]nH (Me = CH3) гэсэн томьёотой байдаг. Тэдгээр нь ихэвчлэн өнгөгүй, зажлууртай мэт, уян налархай хатуу бодисууд байдаг. Хүчтэй Брөнстед эсвэл Льюисийн хүчлээр сэдэгддэг катионы полимержилт нь түүнийг үйлдвэрлэх стандарт үйлдвэрлэлийн арга юм.Үүссэн полимерын молекул жин нь түүний практик хэрэглээг тодорхойлно. Дундаж молекул жин нь 500 орчим байдаг олигомерын холимог бүхий бага молекул жинтэй полиизобутеныг голчлон хуванцаржуулагч болон тосолгооны материалын нэмэлт болгон ашигладаг. Дунд болон өндөр молекул жинтэй (молекул жин нь 20,000 буюу түүнээс дээш) полиизобутен нь худалдааны цавуу, чигжээс, замааск болон даралтад мэдрэмтгий туузны чухал бүрэлдэхүүн хэсэг болдог. Полиизобутен нь изобутеныг бага хэмжээний изопрентэй хамтран полимержуулах замаар гарган авдаг бутил каучуктай (резин) мөн маш ойр холбоотой.Полиизобутен нь хий болон чийг үүл нэвтрүүлэхгүй байх онцгой чадвартай, исэлдэлт болон озонд өндөр тэсвэртэй, цахилгаан тусгаарлах маш сайн шинж чанартай байдаг. Эдгээр шинж чанаруудын улмаас түүнийг дугуйн доторлогоо, хөдөлгүүрт тунадас үүсэхээс сэргийлэх түлшний нэмэлт, хөдөө аж ахуйн сунадаг хальс болон зажлуур хүнсний суурь болгон өргөн хэрэглэдэг. Түүний химийн идэвхгүй чанар нь ихэнх хүчил, суурь, давсанд тэсвэртэй болгодог.

Эх сурвалж:https://en.wikipedia.org/wiki/Polyisobutene