Jump to content

Политехникийн сургууль (Парис)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Политехникийн сургуулийн сүлд

Политехникийн сургууль (Парис) (франц. École Polytechnique) —францын эрдэмтэн Гаспар Монж, Лаза́р Карно нарын 1794 онд байгуулсан инженер бэлтгэх дээд сургууль. Анх Парис хотын Латин хороололд Сен-Женевьев ууланд дээр байрлаж байгаад 1976 оннүүж Парис хотын ойролцоо Палезод байрлах болсон. Тус сургуулийн оюутнууд болон төгсөгчдийг «политехникчид» (франц. polytechnicien) гэж нэрэлдэг байна. Үүнээс гадна Политехникийн сургуулийг «Икс» (франц. l'X), оюутнуудыг нь «иксууд» гэдэг бөгөөд сургуулийн сүлд дээр зөрүүлсэн их буу дүрсэлсэн байдаг юм.

Политехникийн сургууль нь Францын түүх, ялангуяа Францын хувьсгал, Наполеоны түүх, Францын болон дэлхийн шинжлэх ухааны хөгжилтэй нягт холбоотой бөгөөд Франц даяар маш их алдартай бөгөөд Францын аж үйлдвэрийн хөгжил дэвшлийн бэлэг тэмдэг болдог юм. Эндээс олон алдар нэртэй эрдэмтэд, инженерүүд, бизнес эрхлэгчид гарч ирсэн юм.

Энэ нь шинжлэх ухаан, инженерчлэлийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд Парисын Политехникийн хүрээлэнг (франц. Institut polytechnique de Paris) үүсгэн байгуулагч нэг гишүүн юм.

Политехникийн сургуулийн товч түүх

[засварлах | кодоор засварлах]
  • 1794 он: «Улсын ажлын Төв сургууль» (франц. École centrale des travaux publics) нэртэй анх байгуулагдаад жилийн дараа Политехникийн сургууль нэртэй болсон.
  • 1804 он: Наполеон Бонапарт тус сургуульд цэргийн статустай болгож «Эх орон, шинжлэх ухаан болон нэр алдарын төлөө» (франц. "Pour la Patrie, les Sciences et la Gloire") гэх уриатай болсон.
  • 1970 он: Сургууль Батлан хамгаалах яамны шууд удирдлага дор улсын байгууллага болсон.
  • 1972 он: Эмэгтэйчүүд элсэн орох эрхтэй болсон.
  • 1976 он: Сургууль Парис хотоос баруун урд зүгт 18 км Палезо (франц. Palaiseau) руу нүүсэн.
  • 1995 он: Гадаад оюутнууд тусгайлсан элсэх шалгалт өгч элсдэг болсон.
  • 2000 он: Боловсролын шинэчлэл хийж дөрвөн жилээр төгсөх боломжтой болсон.

Политехникийн сургууль инженерийн сургалт-4 жил, магистр-2 жил, аспирантур-1,5 жил гэсэн гурван сургалтын хөтөлбөрийг санал болгодог.

  • Математикийн тэнхим
  • Хэрэглээний математикийн тэнхим
  • Физикийн тэнхим
  • Компьютерийн шинжлэх ухааны тэнхим
  • Химийн тэнхим
  • Биологийн тэнхим
  • Механикийн тэнхим
  • Эдийн засгийн тэнхим
  • Хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны тэнхим
  • Хэл, соёлын тэнхим

Алдарт төгсөгчид

[засварлах | кодоор засварлах]

Тус сургуулийн инженерийн чиглэлээр төгсөгчдийн дунд Нобелийн шагналтан-3, Фильдсийн медалийн эзэн-1, Францын ерөнхийлөгч-3, Францын болон олон улсын олон компанийн удирдлагууд байдаг. Тус сургууль нь Огустин-Луи Коши, Гаспар Густав де Кориолис, Анри Пуанкарэ, Лоран Шварц, Бэнуа Манделбро зэрэг алдартай математикчид, физикч Анри Беккерел, Никола Леонард Сади Карно, Андре Мари Ампер, Огустин-Жан Френел болон эдийн засагч Морис Алле, Жан Тирол нар ордог юм. Политехникийн инженерийн тэнхимийн алдартай төгсөгчдийн дотор Жозеф Жоффре, Фердинанд Фош, Эмиль Файол, Мишель Жозеф Маунури зэрэг Францын маршлууд багтдаг ажээ.