Jump to content

Политехник Монреаль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Политехник Монреаль нь Канадын Квебек мужиын Монреаль хотод байрладаг олон нийтийн судалгааны их сургууль юм. Тус сургууль нь бакалавр, магистр, докторын түвшинд суралцах боломжтой бөгөөд судалгааны чиглэлээр идэвхитэй ажилладаг.

Уламжлал ёсоор, Монреалийн Политехникийн Инженерийн бакалаврын (B.Eng)  зэргээ хамгаалсан төгсөгчид Канадын “Инженерийн тангараг өргөх ёслол”-ын үеээр Төмөр бөгж гарддаг.

Монреалийн Политехник нь идэвхтэй судалгаагаараа алдартай бөгөөд 2008-2009 оны хичээлийн жилд судалгааны санхүүжилт нь нийт төсвийнхөө 40 гаруй хувийг эзэлж (60.5 сая канад доллар) байв. Канадын шилдэг 15 их сургуулийн (U15) инженерийн танхим ба их сургуулиудын дунд Монреалийн Политехник нь судалгааны олон чиглэлээр тэргүүлдэг. Үүнд:

-Канадын Судалгааны Ширээ (Canada Research Chair)-ний тоогоор (№1)

-NSERC-ийн нийт тэтгэлээр (№1)

-Канадын инженерийн танхимуудын нийт хэвлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлээр (№5)

-Аж үйлдвэртэй хамтран хэрэгжүүлдэг NSERC-ийн судалгааны тэтгэлээр (№1)

Тус сургуулийн 40 судалгааны нэгж нь Квебек мужийн их сургуулиудад олгогддог хэрэглээний шинжлэх ухааны судалгааны санхүүжилт, гэрээний 20 гаруй хувийг хүлээн авдаг.

2007 онд тус сургуульд 3929 бакалаврын оюутан, 1615 магистр, докторын түвшний 1716 оюутан байсан байна.[1]