Полтав

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Полтав
Полтава
Wappen von Полтав
Полтав (Украйн)
Полтав
Полтав
Ерөнхий мэдээлэл
Муж: Полтав муж
Район: Тойроггүй хот
д.т.д: 132 м
Нутаг дэвсгэр: 103.0 км²
Хүн ам: 308,509 (2006-01-01[1])
Хүн амын нягтрал: 2,995 оршин суугч км² тутамд
Шуудангийн дугаар: 36000-36499
Утасны код: +380 532
Газар зүйн байршил: 49° 35′ N, 34° 34′ OКоординат: 49° 35′ 12″ N, 34° 33′ 39″ O
КОАТУУ: 5310100000
Засаг захиргааны гишүүнчлэл: 3 хотын район
Засаг дарга: Александр Мамай
Хаяг: вул. Жовтнева 36
36000 м. Полтава
Цахим хуудас: www.meria.poltava.ua
Статистикийн мэдээлэл
Полтав (Украйн)
Полтав
Полтав
i1
1709 оны Полтавын тулалдаанд ялсныг дурсах Алдрын багана

Полтав (укр. Полтава) бол Украйн улсын төв хэсэг дэх Полтав мужийн засаг захиргааны төв хот юм. 113 км² газар, 30 түмэн хүнтэй.

Газар зүй[засварлах | edit source]

Полтав хот Укрaйн орны зүүн төв хэсэгт нийслэл Киевээс зүүншээ 301 км зайнд байна. Днепр хавийн нам доор газарт д.т.д 161 м өндөрт, Ворскла голын эрэгт оршдог бөгөөд 112.52 км² газар нутгийг харьяалдаг. Намхан толгод, хэдэн нуур цөөрөмтэй. Киев, Харьков, Днепропетровскийг холбосон усан замд байрладаг ач тус, үр ашигтай.

Уур амьсгал[засварлах | edit source]

Өвөлдөө дунджаар 6.6 °C дулаан, зундаа дунджаар +18.7 °C дулаан байдаг.

Хүн ам[засварлах | edit source]

Анх 1897 онд тоолоход Полтавд 54 мянган оршин суугч байсныг яс үндсээр харвал 54% украйн, 20% орос, 20% еврей байжээ.

1980-аад онд 300 мянган хүнтэй болсон бөгөөд 2013 онд 296 мянган хүн оршин сууж байлаа. Одоо хүн амын 87 хувийг украйнчууд бүрдүүлж байна.

Түүх[засварлах | edit source]

1999 онд хотынхоо 1100 жилйин ойг тэмдэглэснийг үзвэл 899 онд суурин үүссэн бөгөөд 1174 оноос бичигт тэмдэглэгджээ. XIV зуунаас Литвын их бэйст улс, 1569 оноос Польшийн мэдэлд орж байв. Украйны хазаг цэрэг нэвтэрч 1667 онд Орос улсад хамаарчээ. 1709 онд энд Оросын мандал, Шведийн буурлыг илтгэсэн байлдаан болж байв. 1775 онд Полтавын сүм ойр хавийн шашны төв болсон.

Оросын эзэнт гүрний дараа Зөвлөлт Холбоот Улс, түүний Зөвлөлт Украйны бүрэлдэхүүнд оржээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үед 1941 оны 10 сараас 1943 оны 9 сар хүртэл Герман Полтавыг эзэрхийлж байсан.

Украйн улс тусгаар тогтноход Полтав бүрэлдэхүүнд нь үлдсэн.

Засаг захиргааны хуваарь[засварлах | edit source]

Октябрийн, Киевийн, Лениний гэх гурван дүүрэг (район)-тэй.

Зам тээвэр[засварлах | edit source]

Хот дотор автобус, троллейбус, хот хооронд төмөр зам, усан зам, авто зам ашиглана.

М-03 дугаарын олон улсын замаар зүүн зүгт Харьков, баруун зүгт Киев хүрдэг.

Соёл нийгэм[засварлах | edit source]

Полтав мужийнхаа боловсролын төв газар бөгөөд 12 их дээд сургууль, 52 дунд сургуультай.

Хотын хөлбөмбөгийн «Ворскла» баг Украйны дээд лигт тоглодог.

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Полтав – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | edit source]

  1. Tschyselnist najawnoho naselennja Ukrajiny, Kiew 2006.