Jump to content

Польш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүгд Найрамдах Польш Улс
Rzeczpospolita Polska (Польш)
Төрийн дуулал: Mazurek Dąbrowskiego
"Домбровскийн мазур бүжиг"
 Польш улсын байршил (хар ногоон)

– Европ (ногоон & хар саарал)
– Европын Холбоо (ногоон)  –  [Legend]

Нийслэл
ба томоохон хот
Варшав
52°13′N 21°02′E / 52.217°N 21.033°E / 52.217; 21.033
Албан ёсны хэлПольш хэл[1]
Угсаатны бүлгүүд
(2011)[2]
Шашин
(2011)[3]
  • 2.4% шашингүй
  • 0.2% бусад
  • 8.7% хариулаагүй
Ард түмний нэршил
Төр засагНэгдмэл парламентын бүгд найрамдах улс
Анджэй Дуда
Дональд Туск
Хууль тогтоох байгууллагаПарламент
Сенат
Сейм
Түүх
4 сарын 14, 966 он
4 сарын 18, 1025 он
7 сарын 1, 1569 он
10 сарын 24, 1795 он
11 сарын 11, 1918 он
9 сарын 17, 1939 он
2 сарын 19, 1947 он
12 сарын 31, 1989 он[4]
Газар нутаг
• Нийт
312696 км2[5] (69)
• Усны эзлэх талбай (%)
1.48 (2015)[6]
Хүн ам
• 2022 тооллого
Neutral decrease 38,036,118[7] (38)
• Нягтаршил
122/км2 (98)
ДНБ (ХАЧП)2023 тооцоо
• Нийт
$1.705 их наяд[8] (21)
• Нэг хүнд ноогдох
$45,343[8] (41)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$748.8 тэрбум[8] (22)
• Нэг хүнд ноогдох
$19,912[8] (50)
ОТББИ (2020)  27.2[9]
бага
ХХИ (2021) 0.876[10]
маш өндөр · 34
Мөнгөний нэгжЗлоты (PLN)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (ТЕЗЦ)
Огнооны форматөө.сс.жжжж (МЭ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+48
Домэйн нэр.pl

Польш буюу албан ёсоор Бүгд Найрамдах Польш Улс (пол. Rzeczpospolita Polska) — Төв Европт оршдог улс. Хүн ам нь 2022 оны байдлаар 38 сая орчим байсан бөгөөд үүгээрээ дэлхийд 33-т жагсдаг. Нийт иргэдийн 80 орчим % католик шашинтай. Нийслэл нь -Варшав хот үүнээс гадна Краков, Лодзь буюу Үж, Вроцлав, Познань, Шчецин, Гданьск зэрэг том хотуудтай. Улсын хэл нь -польш хэл.

Польш улс Балтын тэнгис Карпатын нуруу хооронд орших бөгөөд зүүн хойд талаараа Оросын Холбооны Улс (Калининград мужтай 210 км), Литва (104 км), зүүн хэсгээрээ Беларусь (418 км), зүүн урдуураа Украин (535 км), өмнөд талаараа Словак (541 км), урдуураа Чех (796 км), баруун талаараа Герман (467 км) гэх долоон улстай газраар хиллэдэг. Польшийн нийт газар нутаг нь 312,696 км² бөгөөд үүгээрээ дэлхийд 69-д, Европт 9-т орно.

Краков, Хааны ордон
Варшав, Хааны ордон

966 онд захирагч I Мешко Католик шашинтан болсноор Польш улс анх бүрэлдэн тогтсон гэгддэг. Польш нь 1025 онд вант улс болсон бөгөөд 1569 онд Литвын гүнлигтэй холбоо байгуулж нэгдсэнээр Польш-Литвын холбоот улсыг байгуулжээ. Польшид Европ тив дахь анхны 1791 оны тавдугаар сарын 3-ны Үндсэн хууль баталсан байна. Энэ холбоот улс нь 1795 онд нурж, газар нутаг нь Прусс, Орос, Австри гурвын хооронд хуваагджээ. Польш нь 1918 онд Дэлхийн нэгдүгээр дайны дараа Версалийн Гэрээний дагуу тусгаар тогтнолоо олж авсан боловч Дэлхийн хоёрдугаар дайнд Нацист Герман, ЗХУ хоёрт эзлэгдэж тусгаар тогтнолоо дахин алдсан гэж үздэг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Польш нь 6 сая гаруй иргэнээ алдсан бөгөөд хэдэн жилийн дараа ЗХУ-ын удирдлага дор "Зүүн эвсэл"-ийн Социалист Бүгд найрамдах улс болсон байна. 1989 онд коммунист дэглэм нуран унаж Польшийн шинэ Үндсэн Хуулинд зааснаар "Польшийн гурав дахь Бүгд найрамдах улс" бий болжээ. Польш нь 16 муж буюу войевүдство-с (пол. województwo) бүрэлдсэн нэгдмэл бөгөөд парламентын засаглалтай орон юм.

Польш Улс нь анх НҮБ байгуулахад оролцсон 51 гишүүний нэг бөгөөд 1999 оны 3-р сарын 12-ноос НАТО, 2004 оны 5-р сарын 1-ээс Европын Холбооны гишүүн бөгөөд 2007 оны 12-р сарын 21-нээс Шенгений орнуудын нэг болсон. Эдийн засгийн тогтвортой хөгжилтэй, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон.

Польшийн мөнгөн тэмдэгтийг злот гэдэг. 1 злот нь 0.27 орчим ам доллартай тэнцэх ханштай. Задгай мөнгийг нь грош гэнэ.

Төрийн байгуулалт, засаг захиргаа

[засварлах | кодоор засварлах]

Польш улс нь төрийн байгуулалтын хувьд парламентын (Сенат, Сейм) засаглалтай. Ерөнхийлөгч нь Карол Навроцки. Ерөнхий сайд — Дональд Туск.

Польшийн нэгдүгээр түвшний (том) засаг захиргааны нэгжийг польшоор "województwo" гэдэг. Үүний эртний утга нь монголоор «цэргийн ноёны эзэмшил нутаг» гэнэ. "Орос-Монгол толь" (1982)[11]воевод - «мужийн цэргийн ноён» гэж, воеводство - «муж» гэж орчуулагдсан байдаг. 1999 оноос доорх нэр бүхий 16 муж болон өөрчлөн байгуулагджээ[12]: Мужууд нь цаашлаад повят, гмин гэж хуваагддаг байна.

  1. Бага Польш - төв хот нь Краков
  2. Варми-Мазури - төв хот нь Ольштын
  3. Доод Силези - төв хот нь Вроцлав
  4. Их Польш - төв хот нь Познань
  5. Куяви-Померан - төв хот нь Быдгощ
  6. Лодзь - төв хот нь Лодзь
  7. Люблин - төв хот нь Люблин
  8. Любуш - төв хотууд нь Зелёна-Гура, Гожув-Велькопольски
  9. Мазови - төв хот нь Варшав
  10. Ополе - төв хот нь Ополе
  11. Өрнөд Померан - төв хот нь Шчецин
  12. Подкарпат (Карпатынзах) - төв хот нь Жешув
  13. Подласки (Ойнзах) - төв хот нь Белосток
  14. Померан - төв хот нь Гданьск
  15. Светокришки - төв хот нь Кьелце
  16. Силези - төв хот нь Катовице

Польш бол хуучин социалист улс учраас 1990-ээд оны эхээр болсон улс төрийн өөрчлөлтүүд түүний эдийн засагт ноцтой нөлөөлсөн. Ийнхүү тухайн үед эдийн засгийн "Шок эмчилгээ" хийж хувьчлалын давалгаа эхэлж, энэ үеэр төрийн өмчийн дийлэнх хувь нь хувийн мэдэлд шилжсэн. Хөгжиж буй эдийн засгийн тогтолцооны өргөн хүрээг хамарсан нөхцлүүд нь барууны олон хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татаж байгаа нь Польшийн эдийн засгийг Европын бүх зах зээлд чухал ач холбогдолтой болгож байна. Хөгжингүй зах зээлийн эдийн засаг нь өрсөлдөөнийг дэмждэг байна.

2017 оны 9-р сарын 29-нд хөрөнгийн индексийг тооцоо гаргадаг "FTSE Group" санхүүгийн компани жил бүр зах зээлийн ангиллынхаа үр дүнг зарлахад Польшийн эдийн засгийг хөгжиж буй зах зээлээс хөгжингүй зах зээл рүү орж ахисан байна. Польш бол ийм статустай болсон анхны посткоммунист орон юм.

2016 онд ДНБ-ий бүтцэд аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн эзлэх хувь 38.5 хувь байв. Үүний зэрэгцээ аж үйлдвэрт хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн тоо нийт хөдөлмөр эрхэлж буй хүн амын 30.4 хувийг эзэлж байна. Өсөлтийн хурд нь нийт эдийн засгийнхаас өндөр буюу 2016 онд ойролцоогоор 4.2% байна.

Польшид чулуужсан ба хүрэн нүүрс, байгалийн хий, хүхэр, хужир, ширээний, чулуулаг ба калийн давс, асбест, төмөр, мөнгө, никелийн хүдэр, алт, цайр, занарын хий олборлодог.

Тэргүүлэх боловсруулах аж үйлдвэр

[засварлах | кодоор засварлах]
  • механик инженерчлэл (Польш бол загас агнуурын хөлөг онгоц, цахилгаан галт тэрэг, ачаа болон суудлын вагон, зам, барилгын машин механизм, машин хэрэгсэл, хөдөлгүүр, электроник, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж гэх мэт дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг юм),
  • хар ба өнгөт (их хэмжээний цайрын үйлдвэрлэл) металлурги,
  • химийн бодис (хүхрийн хүчил, бордоо, эм, үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүн, гэрэл зургийн бүтээгдэхүүн),
  • нэхмэл (хөвөн, маалинган даавуу, ноос),
  • хувцас,
  • цемент,
  • шаазан, вааран эдлэлийн үйлдвэрлэл,
  • спортын бараа (каяк, дарвуулт онгоц, майхан гэх мэт) үйлдвэрлэл.
  • тавилга үйлдвэрлэл

Баяр ёслолын өдрүүд

[засварлах | кодоор засварлах]
  • 1-р сарын 1 - "Шинэ жил" - Nowy Rok
  • 1-р сарын 6 - "Христийн ирсэн өдөр"- Trzech Króli - 1960 он хүртэл амралтын өдөр байсан, 2011 оноос дахин сэргээсэн.
  • Тогтмол өдөр байхгүй, шилждэг өдөр- Улаан өндөгний баяр (2 өдөр: Ням, Даваа гараг) - Wielkanoc
  • 5-р сарын 1 - "Хөдөлмөрийн баярын өдөр" - Święto Pracy
  • 5-р сарын 3 - "5-р сарын 3-ны Үндсэн хуулийн өдөр" - Święto Konstytucji 3 Maja
  • Ногоон баяр буюу Ариун Сүнсний буулт (Улаан өндөгний баяраас хойш 49 хоногийн дараа үргэлж ням гарагт) —Zielone Świątki / Zesłanie Ducha Świętego
  • Христ бурханы бие өдөр (Улаан өндөгний баярын дараа 60 хоног, пүрэв гаригт тэмдэглэдэг) - Boże Ciało
  • 8-р сарын 15 - Мэри дарь эхийн өдөр- Wniebowzięcie NMP
  • 11-р сарын 1 - Бүх Гэгээнтнүүдийн өдөр - Wszystkich Świętych
  • 11-р сарын 11 — Польш улсын Үндэсний тусгаар тогтнолын өдөр — Święto Niepodległości
  • 12-р сарын 25, 26 - Христийн мэндэлсэн өдрийн баяр -Boże Narodzenie
 Commons: Польш – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Польш – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. Constitution of the Republic of Poland, Article 27.
  2. Struktura narodowo-etniczna, językowa i wyznaniowa ludności Polski. Narodowy Spis Powszechny Ludności i Mieszkań 2011 [National-ethnic, linguistic and religious structure of Poland. National Census of Population and Housing 2011] (PDF) (польш хэлээр). Central Statistical Office. 2015. p. 36. ISBN 978-83-7027-597-6.
  3. Struktura narodowo-etniczna, językowa i wyznaniowa ludności Polski. Narodowy Spis Powszechny Ludności i Mieszkań 2011 [National-ethnic, linguistic and religious structure of Poland. National Census of Population and Housing 2011] (PDF) (польш хэлээр). Central Statistical Office. 2015. p. 93. ISBN 978-83-7027-597-6.
  4. "The Act of December 29, 1989 amending the Constitution of the Polish People's Republic". Internetowy System Aktów Prawnych. Татаж авсан: 18 Аравдугаар сар 2020. (Польш хэлээр)
  5. GUS. "Powierzchnia i ludność w przekroju terytorialnym w 2018 roku".
  6. "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан: 11 Аравдугаар сар 2020.
  7. "Statistical Bulletin No 11/2022". Statistics Poland. Татаж авсан: 23 Арванхоёрдугаар сар 2022.
  8. 8.0 8.1 8.2 8.3 "World Economic Outlook Database, April 2023". IMF.org. International Monetary Fund. Дөрөвдүгээр сар 2023.
  9. "Gini coefficient of equivalised disposable income". Eurostat. Архивласан огноо 9 Аравдугаар сар 2020. Татаж авсан: 21 Зургаадугаар сар 2022.
  10. Nations, United (8 Есдүгээр сар 2022). "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. Татаж авсан: 11 Есдүгээр сар 2022.
  11. Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын зохиосон "Орос-Монгол толь"-ын 1982 оны II хэвлэл.
  12. "Ustawa z dnia 24 lipca 1998 r. o wprowadzeniu zasadniczego trójstopniowego podziału terytorialnego państwa (Dz.U. z 1998 r. Nr 96, poz. 603)". Эх хувилбараас архивласан: 4 Долдугаар сар 2019. Татаж авсан: 10 Арван нэгдүгээр сар 2017. {{cite web}}: Check date values in: |access-date= and |archive-date= (help)