Польшийн Вант улс
Харагдац
Польшийн Вант улс (польш. Królestwo Polskie) — Наполеоны аян дайны дараа 1815 оноос хойш Оросын эзэнт гүрний нэг хэсэг байсан Төв Европ дахь бүс нутаг юм. 1915 оны зун Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Герман, Австри-Унгарын цэргүүд эзэлж байжээ. 1918 оны 11-р сард энэ нутаг дэвсгэр нь дахин байгуулагдсан Польш улсын гол цөм болсон юм.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]- 1818 онд — 2,6 сая;
- 1843 онд — 4,7 сая;
- 1868 онд — 5,7 сая;
- 1894 онд — 8,8 сая;
- 1900 онд — 10,0 сая орчим.
1897 оны хүн амын тооллогоор Висла орчмын мужийн хүн ам 9,402,000 байжээ. Польшууд хүн амын дийлэнх хэсгийг (71.85%) эзэлж байсан бол еврейчүүд хамгийн олон хүн амтай (13.47%), мөн Германчууд (4.33%), Украинчууд (3.56%), Литвачууд (3.24%), Оросууд (2.84%), Беларусууд байв.