Jump to content

Польшийн Шинжлэх ухааны академи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Польшийн Шинжлэх ухааны академи

Польшийн Шинжлэх Ухааны Академи (польш: Polska Akademia Nauk — PAN) нь Польшийн үндэсний шинжлэх ухааны академинэг талаас Польшийн нэр хүндтэй эрдэмтдийг нэгтгэсэн байгууллага, нөгөө талаас төвлөрсөн удирдлагатай улсын шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн сүлжээ бөгөөд шинжлэх ухааны судалгааг хамгийн өндөр түвшинд явуулах үндсэн үүрэгтэй юм.

Польшийн Мэдлэгийн Академи (польш. Polska Akademia Umiejętności) болон Варшавын шинжлэх ухааны нийгэмлэг (польш.Towarzystwo Naukowe Warszawskie) зэргийг татан буулгаж Польшийн Шинжлэх Ухааны Академийг байгуулах шийдвэрийг 1951 оны 6-р сарын 29-өөс 7-р сарын 2-нд болсон Польшийн Шинжлэх Ухааны 1-р Их Хурлаас гаргасан байна.

Эхэндээ энэ нь зөвхөн эрдэмтдийн холбоо байсан бол 1960 онд Польшийн шинжлэх ухааныг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болж өөрчлөгдсөн, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн сүлжээг удирддаг байсан.

1990 онд Польшийн ШУА төрийн байгууллагын статусаа больсон. Засгийн газрын түвшинд шинжлэх ухааны хяналтын чиг үүргийг Шинжлэх ухааны судалгааны хороо хариуцах болжээ.

Ерөнхийлөгч нар

[засварлах | кодоор засварлах]
  • Ян Богдан Дембовски: 1952—1956
  • Тадеуш Котарбински: 1957—1962
  • Януш Грошковски: 1962—1971
  • Влодимеж Тшебятовски: 1971—1977
  • Витольд Новацки: 1977—1980
  • Александр Гейштор: 1980—1983
  • Ян Кароль Костшевски: 1984—1990
  • Александр Гейштор: 1990 — 1992
  • Лешек Кузьницки: 1993 — 1998
  • Мирослав Моссаковски: 1999 —2001
  • Ежи Колодейчак: 2002 —2003 (үүрэг гүйцэтгэгч)
  • Анжей Легоцки: 2003 — 2006
  • Михав Клябер: 2007 — 2015
  • Ежи Душиньски: 2015 — 2022
  • Марек Конаржевски: 2022-