Польш-Литвын холбоо
Польш-Литвын холбоо — Польшийн хаант улс, Литвын Их гүнт улс хоёрын XIV—XVI зууны цэрэг улс төрийн холбоо байсан юм. Энэ холбоо сүүлдээ 1569 онд нэгдсэн Польшийн Бүгд найрамдах улс болжээ. 1386—1392, 1447—1492, 1501—1569 онд Польш, Литва улсууд нэг хаантай байсан бөгөөд бусад үед энэ холбоот улсыг угсаа залгамжлагч нар удирдаж байжээ. 1440—1444 онд Польш-Унгарын холбоо, 1490—1526 онд Польш-Литвын Ягеллон угсааныхны удирдлага дор Чех-Унгарын холбоо байсан.
Польшийн Хаант улс ба Литвын Их Гүнт улсууд Гедиминасын удирдлага дор Галисия-Волины өвийг хуваах үеэс эхлэн өөрсдийн ашиг сонирхлыг харилцан зохицуулж ирсэн. Өмнөд хэсэгт Татар-Туркийн аюул занал, хойд хэсэгт Загалмайтны дайчдын тэлэлт зэрэг хүчин зүйлс бодитойгоор хоёр улсыг нэгтгэж байжээ. Холбоотны харилцааг дараах холбоод албан ёсоор бүрдүүлсэн юм. Үүнд:
- 1385 он - Кревын холбоо- Ягайло Польшийн хаан болж, Польшийн хаант улс ба Литвын Их Гүнт Польш-Литвын холбоот цэрэг-улс төрийн холбоо байгуулагдав.
- 1401 он - Вильнюс-Радомын холбоо- Ягелло, Витаутас хоёрын хооронд Витаутасыг Их Гүнт гэж хүлээн зөвшөөрч, Польшийн хаантай холбоотой түүний вассаль байр суурийг хүлээн зөвшөөрсөн гэрээ.
- 1413 он - Городелийн холбоо -Польшийн вангуудын эрхийг Литвын Их Гүнт улсын католик язгууртнуудад сунгав.
- 1432 он - Гродногийн холбоо нь Вильнюс-Радомын холбоотой бараг ижил нөхцөлөөр байгуулагдсан.
- 1499 он - Краков-Вильнюсийн холбоо.
- 1501 он - Мельникийн холбоо -Польшийн хаант улс, Литвын Их Гүнт улсыг нэг муж болгон нэгтгэх тухай заасан боловч Их Гүнт улсын Сейм зөвшөөрөөгүй.
- 1569 он - Люблины холбоо -Үүний үр дүнд Польш-Литвын хамтын нөхөрлөл үүссэн байна.