Польш Википедиа
Харагдац

Польш Википедиа (польш. Wikipedia polskojęzyczna) — 2001 оны 9-р сарын 26-нд нээгдсэн, Википедиагийн польш хэлээрх хувилбар юм.
2025 оны 10-р сарын 7-ны байдлаар Польш Википедиа 1,671,059 нийтлэлтэй байна. Энэ нь 1,433,312 бүртгэлтэй хэрэглэгчтэй бөгөөд тэдний 11,391 нь сүүлийн 30 хоногт ямар нэгэн үйлдэл хийсэн байна. 96 хэрэглэгч админ статустай. Нийт засварын тоо 77,554,680 байна.
Польш Википедиа нь бүх хэсгүүдийн нийтлэлийн тоогоор 10-р байр, слав хэлээрх хэсгүүдийн 2-т, Оросын Википедиагийн дараа ордог байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]- 2001 оны 9-р сард — 100 өгүүллэг.
- 2002 оны 1-р сард — 1 000 өгүүллэг.
- 2003 оны 5-р сарын 22-нд — 10 000 өгүүллэг болж өссөн.
- 2008 оны 5-р сарын 14-нд - 500 000 өгүүллэг болсон.
- 2013 оны 9-р сарын 24-нд — 1 000 000 өгүүллэгтэй болсон бөгөөд 1 сая давсан өгүүллэгтэй Википедиа хувилбар дотроос 9 дахь нь болсон.
- 2021 оны 12-р сарын 14-нд өгүүллэгийн тоо 1,500 000 -д хүрсэн.
- 2025 оны 10-р сарын 7-ны байдлаар Польш Википедиа 1,671,059 нийтлэлтэй бөгөөд 1,433,312 бүртгэлтэй хэрэглэгчтэй бөгөөд тэдний 11,391 нь сүүлийн 30 хоногт хувь нэмрээ оруулсан, 96 хэрэглэгч админы статустай байна. Нийт засварын тоо 77,554,680 байна. Энэ нийтлэлийн тоогоор Википедиагийн бүх ангилалд 10-т ордог байна.