Поль Азар

Поль Гюстав Мари Камиль Азар (франц. Paul Hazard; 1878 оны 4-р сарын 30-нд О-де-Франс -д төрсөн — 1944 оны 4-р сарын 13-нд Парис хотод нас барсан) — францын үзэл санаа, уран зохиолын түүхийн эрдэмтэн, философ, сурган хүмүүжүүлэгч, Сорбонны их сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор. Францын академийн гишүүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Поль Азар удам дамжсан сурган хүмүүжүүлэгч байсан, түүний эцэг болон өвөг эцэг нар Францын Фландерст багшилж байсан. 1902 онд тэрээр Парисын Дээд Сургуулийг төгссөн. 1910 онд Сорбонны их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. 1911-1919 онд тэрээр Лионы их сургуульд харьцуулсан уран зохиолын хичээл зааж, дараа нь Парисын их сургуульд шилжин суурьшсан (1919-1925). 1925 онд тэрээр Парис дахь Францын коллежийн харьцуулсан уран зохиолын тэнхимийн эрхлэгчээр ажилласан.
1921 онд Ф.Балданспергертэй хамтран "Revue de littérature comparée" /Харьцуулсан уран зохиол/ сэтгүүлийг үүсгэн байгуулж, редактораар ажиллаж байсан.
1920-1930-аад онд П.Азар Америкийн янз бүрийн сургуулиудад лекц уншдаг байсан. Үүний дотор 1932-1940 онд Нью-Йорк дахь Колумбийн их сургуульд зочин профессороор лекц уншсан. 1939 онд Францын академид сонгогджээ.
1941 онд тэрээр Германд эзлэгдсэн Францад буцаж ирээд Лион, Парист үргэлжлүүлэн багшилжээ. Тэрээр Парисын их сургуулийн ректороор сонгогдсон боловч эзлэн түрэмгийлэгч эрх баригчдын эсэргүүцлийн улмаас ректорын албан тушаалд очсонгүй.
Тэрээр 1944 оны 4-р сард Парисыг чөлөөлөхийн өмнөхөн нас барсан.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- La Révolution française et les lettres italiennes, 1789—1815 (1910)
- Giacomo Leopardi (1913)
- Un examen de conscience de l’Allemagne : d’après les papiers de prisonniers de guerre Allemands. Paris : Bloud et Gay, 1915
- La ville envahie (1916)
- L’Italie vivante (1923)
- Histoire illustrée de la littérature française (avec Joseph Bédier, 2 vol., 1923-24)
- Lamartine (1925)
- La Vie de Stendhal (1928)
- Avec Victor Hugo en exil (1930)
- Don Quichotte de Cervantès : étude et analyse (1931)
- La Crise de la conscience européenne : 1680—1715 (1935)
- Le Visage de l’enfance (1938)
- Quatre études. Baudelaire. Romantiques. Sur un cycle poétique. L’Homme de sentiment (1940)
- La Pensée européenne au XVIIIe siècle, de Montesquieu à Lessing (1946).
- Les Livres, les enfants et les hommes (1949)