Jump to content

Пол Саймон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Пол Саймон

Пол Фредерик Саймон (англи. Paul Frederic Simon; 1941 оны 10-р сарын 13-нд Нью-Жерсид төрсөн) — Америкийн рок хөгжимчин, дуучин, гитарчин, дуу зохиогч, яруу найрагч, хөгжмийн зохиолч, 1970, 1975, 1986 онуудад "жилийн шилдэг альбом" төрлөөр 3 удаа Грэммийн шагнал хүртэгч.

Пол Саймон Нью-Йоркийн Куинс дүүрэгт унгарын еврей гэр бүлд 1941 онд төрсөн. Куинс-Коллежид сурч байсан. Тэрээр 1957—1958 оны өвөл бөгөөд 1964—1970 онуудад сургуулийн найз Артур Гарфанкелтай хамтран "Simon and Garfunkel" гэх нэрээр дуулж бичлэг хийлгэж байсан. Саймон төслийн хөгжмийн талын асуудлыг харицаж байсан тул бүх дуунуудын хөгжмийг бичжээ. 1962 онд "Tico & the Triumphs" хамтлагт тоглож, 1963 онд «Жерри Лэндис» (Jerry Landis) сингл бичүүлж, 1965 оны хавар Англид хуучны хөгжмийн ганцаарчилсан "The Paul Simon Songbook" цомог гаргасан байна. Энэ хөгжим зохиоход Боб Диланы нөлөө их байсан гэж мэдрэгддэг.

Саймон, Гарфанкел нарын 1970 оны "Bridge over Troubled Water (1970) цомог арилжааны болон урлагийн том амжилт олсны дараа хөгжимчид хамтдаа бичлэг хийхээ больсон юм. Бичлэг дээрх бие даасан дуунууд нь Саймон бусад орны ардын хөгжмийг сонирхож эхэлсэн нь харагддаг. Жишээлбэл, алдарт Эль Кондор Паса (El Condor Pasa) дуу нь хөгжмийн зохиолч Даниел Аломиа Роблес (испани. Daniel Alomia Robles)-ын аяыг дахин боловсруулсан байдаг.

  • The Paul Simon Songbook (1965)
  • Paul Simon (1972)
  • There Goes Rhymin’ Simon (1973)
  • Still Crazy After All These Years (1975)
  • One-Trick Pony (1980)
  • Hearts and Bones (1983)
  • Graceland (1986)
  • The Rhythm of the Saints (1990)
  • Songs from The Capeman (1997)
  • You’re the One (2000)
  • Surprise (2006)
  • So Beautiful or So What (2011)
  • Stranger to Stranger (2016)
  • In the Blue Light (2018)
  • Seven Psalms (2023)