Портланд цемент
Тайлбар
[засварлах | кодоор засварлах]
Портланд цемент бол тусгай зориулалтын , зуурмаг ашиглалгүй, стукко, мортар гэсэн хялбар найрлагатай дэлхийн хамгийн түгээмэл төрлийн цемент байна.
Бүрдэл
[засварлах | кодоор засварлах]Үүн нь 19-р зууны эхэн үед Жосеф Аспдин гэдэг хүн өөр төрлийн гидравлик шохойгоор бүтээсэн бөгөөд, энэ нь ихэнхдээ шохойн чулуунаас бүрдсэн юм. Энэ нь маш нарийн нунтаг юм, үүнийг бүтээхдээ шохойн чулууг ба баримлын шаврыг зуух дотор халааж чулуунцар үүсгэх ба, чулуунцараа хэдэн хувийн (ихэнхдээ 5% хавиар) гипс холин нунтаглах юм. Олон төрлийн Портланд цемент байна. Хамгийн түгээмэл, түүхэндээ "ердийн Портланд цемент/ordinary portland cement" (ЕПЦ эсвэл OPC) гэж нэрлэгдсэн нь саарал юм, гэвч цагаан Портланд цемент нь бас байна. Үүний нэр нь Англи улсын, Портланд аралд олборлосон Портланд чулуутай ижил байснаас үүдэлтэй. Энийг 1824 онд патент авсан Жосеф Аспдин нэрлэжээ. Түүний хүү Виллиам Аспдин нь "орчин үеийн" Портланд цементийн зохиогч гэж үзсэн ба түүний 1840 оны хөгжүүлэлтийн нөлөөнөөс үүдэлтэй юм.
Портланд цементийг хийхэд ашиглагддаг бага зарцуулалт болон том газар нутгаар дэлгэрсэн байдаг шохойн чулуу, занар ба өөр байгалиараа элбэг байдаг материалууд үүнийг харьцуулахад хямдхан барилгын материал болгожээ. Үүний хамгийн түгээмэл хэрэглэгдэхүүн бол бетон хийх явц юм, зуурмаг (илс ба хайрга), цемент ба уснаас бүрддэг юм.