Jump to content

Португалын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
2018
2012 оны ЕАШТ-д тоглосон баг
Шигшээ багийн хөгжөөн дэмжигчид

Португал улсын хөлбөмбөгийн шигшээ баг (порт. A Seleção Nacional de Futebol de Portugal) — Олон улсын болон нөхөрсөг хөлбөмбөгийн тэмцээнд Португал улсыг төлөөлдөг баг юм. Португал анх 1966 онд Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Хагас шигшээд аварга болсон Английн багт хожигдсоны дараа тэд 3-р байрт шалгарсан. Португалийн шигшээ багийн дараагийн амжилтууд 1980-аад оны дунд үеэс эхлэлтэй. Тус баг анх 1984 онд Европын аварга шалгаруулах тэмцээнд шалгарч хагас шигшээд шалгарсан. Португал дараа нь 1986 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шалгарсан ч хэсгийн шатанд хасагдсан. Тус баг 2002 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараагийн удаа оролцохдоо мөн дээрх үр дүнгээ давтсан.

Кристиано Рональдо, Евро, 2012 он

2026 оны 4-р сарын 1-ний байдлаар тус баг ФИФА-гийн чансаанд 5-р байранд бичигдэж байна.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Он Амжилт Байр Тг Хо Тэ Хд Об Аб
Уругвай 1930 Угаасаа ороогүй
Итали 1934 Орох эрх хүртээгүй
Франц 1938
Бразил 1950
Швейцар 1954
Швед 1958
Чили 1962
Англи 19663-р байр3-р байр6501178
Мексик 1970 Орох эрх хүртээгүй
Баруун Герман 1974
Аргентин 1978
Испани 1982
Мексик 1986Хэсгийн шат17-р байр310224
Итали 1990 Орох эрх хүртээгүй
Америкийн Нэгдсэн Улс 1994
Франц 1998
Өмнөд СолонгосЯпон 2002Хэсгийн шат21-р байр310264
Герман 20064-р байр4-р байр741275
Өмнөд Африк 2010Шөвгийн 1611-р байр412171
Бразил 2014Хэсгийн шат18-р байр311147
Орос 2018Шөвгийн 1613-р байр412166
Катар 2022 Ирээдүйд шийдэгдэнэ
Нийлбэр7/21 (Хүрэл медаль)30146104935

Шилдэг довтлогчид

[засварлах | кодоор засварлах]

2025 оны 9-р сарын байдлаар

Нэр Гол Тэмцээн Эхний тоглолт Сүүлийн тоглолт
1 Кристиано Роналдо 141 223 2003.08.20 2025.09.09
2 Педру Паулета 47 88 1997.08.20 2006.07.08
3 Эйсебио 41 64 1961.10.08 1973.10.13
4 Луиш Фигу 32 127 1991.10.12 2006.07.08
5 Нуну Гомеш 29 79 1996.01.24 2011.10.11
6 Элдер Поштига 27 71 2003.06.13 2014.11.14
7 Руй Кошта 26 94 1993.03.31 2004.07.04
8 Бруну Фернандеш 25 82 2017.11.10 2025.09.09
9 Нани 24 112 2006.09.01 2017.07.02
10 Жуан Виейра Пинту 23 81 1991.10.12 2002.06.14


 Commons: Португалийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан