Потсдамын талбай
Харагдац

Потсдамын талбай (Потсдамер-плац, герман. Potsdamer Platz) — Берлин хотын төв хэсэгт орших түүхэн талбай бөгөөд томоохон тээврийн зангилаа төв юм. Дэлхийн хоёрдугаар дайны өмнө олон нийтийн тээврийн шугам огтлолцдог нэртэй галт тэрэгний буудалтай Потсдамын талбай нь Европын эх газрын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй талбайнуудын нэг бөгөөд хотын улс төр, нийгэм, соёлын амьдралын алдартай уулзалтын газар гэж тооцогддог байв. 1990 оноос хойш өөрчлөгдсөн Потсдамын талбай нь дахин нэгдсэн Германы нийслэлд шинэ түүхэн дурсгалт газар болж, олон тооны жуулчин, зочдыг татдаг билээ.