Jump to content

Прагийн метро

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Прагийн метроны таних тэмдэг
Прагийн метроны шугамын зураг

Прагийн метро (чех. Metro v Praze буюу Pražské metro) —Чех улсын цорын ганц метро бөгөөд Праг хотын тээврийн гол хэрэгслийн нэг бөгөөд жилийн зорчигч урсгалаараа Европт долоо дахь том метро юм.

Тус метро нь өдөрт 1 сая орчим хүн тээвэрлэдэг байна. Праг хотын нийтийн тээврийн удирдах байгууллага (чех. Dopravní podnik hl. m. Prahy) метрог удирддаг байна. Хотын нийтийн тээвэр болох метро, трамбай, автобус, гол гатлах завь зэргээр зорчих нэгдсэн нэг тийз байдаг байна. Энэ тийзээр "S" хэмээх шугамын галт тэрэгт (хот орчмын төмөр замын тээвэр) мөн хотын бүсэд ашиглах бломжтой ажээ.

Прагийн метро нь шугаман галт тэрэгний системээр ажилладаг. Одоо Прагийн метро гурван шугамаас бүрддэг байна: "А" - ногоон, "B" - шар, "C" - улаан. Эдгээр шугам нь хотын төвд огтолцож чигэлэлээ солих өртөөнүүдтэй ажээ.

Метроны эхний хэсэг 1974 оны 5-р сарын 9-ний өглөөний 09:19 цагт Прага хотыг Улаан арми чөлөөлсний 29 жилийн ойгоор нээлтээ хийсэн. Нээлтийн үйл ажиллагааг улс төрийн томоохон арга хэмжээ хэмээн танилцуулсан бөгөөд үүнд Чехословакийн Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Густав Гусак тэргүүтэй төрийн дээд албан тушаалтнууд оролцов.

Анхны нээлтээс хойш жилийн дараа "С" шугамын галт тэрэгний тоо гурваас дөрвөн вагон болж нэмэгдсэн.

Статистик тоо баримтууд

[засварлах | кодоор засварлах]
  • Прагийн метроны урт 2023 оны байдлаар 65 км, хүн тээврийн өртөөний тоо— 61.
  • «А» шугамын урт 17,13 км (17 өртөөтэй), «В» шугам— 25,70 км (24 өртөө), «С» шугам— 22,61 км (20 өртөөтэй).
  • Метроны эцсийн өртөөнүүд хоорондын явах хугацаа: «А» шугам— 30 мин., «В» шугам — 41 мин, «С» — 36 мин ажээ.