Принт үйлчилгээ
Принт сервер нь клиент компьютерүүдийг сүлжээгээр принтертэй холбох төхөөрөмж бөгөөд сүлжээнд холбогдсон компьютеруудаас хэвлэх хүсэлт хүлээн авч боломжит принтерлүү нь дарааллын дагуу илгээдэг. Ингэснээр хүлээгдэж буй ажлууд давхцах мөн хэт ачааллаас сэргийлнэ. Принт сервер нь ирсэн хүсэлтийг цуцлах, дараалалд оруулах, бүртгэл хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг. Принт сервер гэдэг нь нэг эсвэл түүнээс олон принтерийг хамтад нь ажиллуулах боломж бүхий компьютер эсвэл лан сүлжээнд холбогдсон тусгай зориулалтын төхөөрөмж буюу сервер байж болно. Мөн хэвлэх үйлчилгээний сервер нь бусад үйлчилгээний төхөөрөмжүүд болох утасгүй холбооны рүтер, галт хана зэрэгтэй хамтран ажиллах боломжтой.
Принт сервер нь энгийн шууд холболттой принтерээс ялгарах давуу талууд:
- Олон тооны принтерүүд нэгтгэгдэж нэг удирдлагатай болно
- Хэвлэгч төхөөрөмжийн танилт нь мөн нэг удирдлагаар хийгдэнэ
- Хэвлэх үйл явцад хяналт тавих боломжтой болно
- Хэвлэх эрхэд зөвшөөрөл олгоно
- Ажлын дарааллын удирдлагатай болно
- Хэт ачааллаас сэргийлэн хэвлэгчийг нөөцлөх мөн бүлэглэх
- Өөрөөр энгийн хэвлэгч төхөөрөмж дэмждэггүй бусад зүйлсийг тохируулж болно.
Нөгөө талаас энгийн хэвлэгчийг бодвол өртөгийн хувьд арай илүү өндөр үнэтэй байдаг.
Хэвлэх үйлчилгээний серверийг ерөнхийд нь гурван төрөлд хуваан авч үздэг.
1. Сүлжээний принт сервер – Энэ нь олон хэрэглэгч сүлжээгээр дамжуулан цор ганц принтерлүү ханддаг. Сүлжээний принт сервер нь утастай, утасгүй сүлжээн дээрх бүх хэвлэлийн удирдан зохицуулж байдаг. Мөн хэзээ ч ажиллагааны бэлэн байдалд байдаг.
2. Компьютерт зориулсан принт сервер – Энэ нь хамгийн үр ашигтай байдлаар хэрэглэгчид хэвлэх ажлыг нь зохицуулахад зориулагдсан компьютер юм. Принт сервер нь сүлжээн дээр байгаа хамгийн хүчирхэг компьютер байх ёстой. Учир нь маш олон хэрэглэгчдээс хэвлэх хүсэлт ирсэн тохиодолд үүнийг зохицуулах үүрэгтэй. Мөн принт сервер нь үйлчлүүлэгчдийн хэвлэх хүсэлтийг бүрэн хангах хэмжээний нөөц боломжтой байх хэрэгтэй. Үүнд:
a. Хүчирхэг процессор: Ажлыг удирдах , хэвлэх замчлалын мэдээллийг хурдан хугацаанд авч байх, мөн ирж байгаа бүх хүсэлтийг зохицуулах шаардлагатай учираас принт серверийн процессор нь маш хүчтэй байх шаардлагатай.
b. Хангалттай хэмжээний зайг хард дискэн дээрээ нөөцөлж авах хэрэгтэй.
3. Компьютер – дундын принтер
Принт серверийн бүтэц
[засварлах | кодоор засварлах]Принт серверт Internet Printing Protocol, Line Printer Daemon Protocol, JetDirect гэсэн протоколуудыг ашигладаг. Line Printer Daemon Protocol (LPD) эсвэл Line Printer Remote Protocol (LPR) протоколууд нь хол зайд байгаа принтерлүү хэвлэх ажлыг дамжуулах сүлжээний протокол юм. Өөрөө мөн RFC 1179 дүгээр сүлжээний хэвлэх протокол гэдэг. TCP дээр суурилсан 515-р портыг сонсдог. Эх үүсвэр талын порт нь 721-731 –ийн хооронд багтсан байдаг. Бүх коммандууд нь хүсэлтийн функцийг илэрхийлсэн 2тын тоололоор бүрдсэн дан ганц нэг октет кодоор эхэлдэг. Common Unix Printing System (CUPS) буюу ихэнх юниксын хэвлэх систем болон сүүлийн үеийн линуксын тархацуудад түгээмэл байдаг. LPD бол хамгийн өргөн тархсан анхны принт сервер бөгөөд одоог хүртэл маш олон серверүүдэд ашиглагддаг. Мөн тохируулж, суулгахад тун энгийн. Хэрвээ LPD-г ашиглах гэж байгаа бол түүнээс өмнө LPRng ашиглаж үзэх хэрэгтэй. Энэ нь чиний юу хийхийг зорьж байгаа болон мэдэхийг хүссэн зүйлсүүдийг баримтжуулсан байгаа. Тодруулбал сүлжээний админд lpd сүлжээний принтерийн онцгой шинж чанар, нэг эсвэл нэгээс олон тооны принтерийн тухай тэдгээрийн сериал зэргийн мэдээлэл болон зарим принтерийн тохиргоо зэргийг агуулдаг. LPRng нь илүү сайн нууцлал, нэмэлт шинж чанаруудтай сайжруулсан LPD-н гол хэрэгсэл юм. LPRng нь LPRngTool-г ашигладаг. LPRngTool нь LPRng принт серверийг тохируулах мөн хянахад нь зориулсан Хэрэглэгчийн График Интерфэйс юм.
IPP протоколын талаар
[засварлах | кодоор засварлах]Анх 1996 онд Internet Printing Protocol (IPP)-г бий болгох төслийг Novell эхлүүлсэн. Үүний үр дүнд IPP протокол нь LPR/LPD протоколын дутагдалтай талуудыг засах зорилгоор хөгжүүлэгдсэн. Internet Printing Protocol нь принт сервер болон клиент талуудыг холбоход ашигладаг протокол бөгөөд хэрэглэгчид нэг эсвэл түүнээс олон хэвлэх үйлдлийг принт серверлүү илгээхэд ашиглагдна. Мөн принтерийн төлөв байдал, хэвлэх явцыг хүчингүй болгох зэргийг серверийн удирдлагаас асуухад хэрэглэгдэнэ. IP протокол дээр суурилсан бусад протоколын адилаар интернет орчин болон локалаар дуудан ажилуулж болно. Бусад хэвлэх протоколоос ялгаатай нь адилтган танилт, шифрлэлт, хандалтын удирдлага зэрэг талууд сайжирсан нь хэвлэх үйл явц илүү нууцлалтай болж байгаа явдал юм. IPP нь Hypertext Transfer Protocol ашиглан хэрэгждэг учир HTTP –н нууцлалын шинж чанарыг удамшуулж авсан байдаг. Жишээлбэл Digest access authentication, GSSAPI болон нийтийн түлхүүрийн сертифекатаар адилтган танилт хийдэг. Нууцлал нь SSL/TLS түвшинд хийгддэг. Одоогоор принтер үйлдвэрлэгчид IPP дэмждэг үйлдлийг системийг идэвхтэй ашигласаар байна.
CUPS-ийн талаар
[засварлах | кодоор засварлах]Common Unix Printing System (СUPS) бол клиент талын компьютер принт серверлүү хандах хандалтыг нь зөвшөөрдөг Юникс төст үйлдлийн системд зориулсан хэвлэх үйл ажиллагаанд хамгийн гол үүрэг гүйцэтгэх модулиар хэвлэх систем юм. CUPS ажиллаж байгаа компьютер нь клинт талаас ирсэн хэвлэх үйлдлийг хүлээж авах, боловсруулах , принтерлүү илгээх зэрэг үйлдлийг хариуцан ажиллах хост болдог. CUPS нь түр хадгалагч, хуваарилагч, болон хэвлэх өгөгдийг хэвлэгч төхөөрөмж ойлгох хэлрүү хөрвүүлэх шүүлтүүр систем, өгөгдлийг хэвлэгч төхөөрөмжрүү илгээх backend системүүдээс бүрддэг.TCP/UDP-н 631-р портыг ашигладаг. Хэвлэх явцыг удирдаж, дараалалд оруулахад IPP-г ашигладаг. Энэ нь мөн System V, Berkeley –н принт системүүдэд зориулан уламжлалт коммандын мөрийн интерфэйсээр хангахаас гадна Berkeley хэвлэх системийн LPD, SMB протоколуудыг дэмжин ажилладаг.
Berkeley –н принт систем нь Юникс үйлдлийн систем дээр суурилсан хэд хэдэн стандартуудын нэг юм. Энэ системд байх энгийн хэрэглэгчийн комманд нь дараах коммандуудаас бүрдэнэ.
• lpr – хэрэглэгчийн хэвлэх комманд
• lpq - сүүлийн хэвлэсэн дарааллыг харуулна
• lprm – хэвлэх дарааллаас хасагдсан ажлын жагсаалт CUPS – н backend-д хэвлэгчрүү өгөгдөл дамжуулах нэлээн хэдэн арга байдаг. Үүнд параллел, сериал, USB порт зэрэг дамжуулалын арга замууд ордог бөгөөд эдгээрийг IPP, LPD протоколуудаар дамжуулан удирддаг байна. CUPS-г суулгахад дараах багцууд шаардлагатай. Үүнд: • cupsys – CUPS сервер • сupsys-bsd – CUPS BSD коммандууд • cupsys-client – CUPS клинт талын програмууд