Jump to content

Продюсер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Продюсер буюу кино продюсер (англи. producer буюу produce "үйлдвэрлэх" гэсэн үгнээс үүсэлтэй) -кино бүтээх үзэл санаа, урлаг, зохион байгуулалт, санхүүгийн хяналтыг хэрэгжүүлдэг кино компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч юм. Мөн жүжигчид, техникийн ажилтнуудыг сонгох ажилд идэвхтэй оролцдог. Найруулагч, жүжигчид, кино зохиолчид ч продюсерийн үүргийг гүйцэтгэж болдог байна.

Продюсерын үндсэн үүрэг бол кино багийнхныг зураг авалтад шаардлагатай нөхцлөөр хангах, уран бүтээлч зорилгыг (үндсэн том зорилт) амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай нөхцлийг бүрдүүлэх явдал юм.

  • Кино продюсер (англи. film producer) — Кино бүтээх нөхцөлийг продюсер бүрдүүлж, киноны төсөвтэй холбоотой асуудал, кинонд ажиллах үндсэн боловсон хүчнийг ажилд авах, борлуулагчийн гэрээг санаачилж, зохицуулж, удирддаг. Тэд кино бүтээж эхлэхээс эхлээд театрт гарах хүртэлх бүх үе шатанд оролцдог.
  • Гүйцэтгэх продюсер (англи. executive producer) — Томоохон төслүүд дээр ихэвчлэн төлөөлөгч эсвэл студийн гүйцэтгэх захирлуудын нэг байдаг ч энэ ажлыг киноны томоохон хөрөнгө оруулагчид ч олгож болдог байна. Тэд үйлдвэрлэлийн санхүүгийн, захиргаа, бүтээлч тал дээр хяналт тавьдаг боловч техникийн тал дээр оролцдоггүй.
  • Хамтрагч продюсер (англи. co-producer) — гүйцэтгэх продюсерт тайлагнаж, киноны санхүүжилтийг баталгаажуулдаг. Тэд зөвхөн продюсер гэхээсээ илүү өдөр тутмын үйлдвэрлэлд оролцдог.
  • Хамтран туслах продюсер (англи. associate producer) — гол төлөв продюсерын төлөөлөгч хэлбэртэй ажиллаж санхүү, уран бүтээлийн болон захиргааны үйл ажил хариуцдаг. Энэ үүргийг ихэвчлэн зөвлөх хэлбэрээр туршлагатай кино найруулагч эсвэл төсөлд санхүүгийн болон бүтээлч томоохон хувь нэмэр оруулсан хүнд олгодог.
  • Туслах продюсер (англи. assistant producer) — Хамтран туслах продюсерын удирдлага дор ажилдаг хүн.
  • Шугамын продюсер (англи. line producer) — киноны санхүүжилт болон кино үйлдвэрлэлийн өдөр тутмын ажлыг хянаж байдаг хүн.
  • Захиргааны продюсер — Захирлын Зөвлөлд ажлын явцыг илтгэдэг бөгөөд үйлдвэрлэлийн янз бүрийн шатанд хэрэгцээт ажиллах хүмүүсийг хөлсөлж авах асуудлыг хариуцдаг хүн.