Jump to content

Прототипийн онол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Прототипийн онол нь танин мэдэхүйн шинжлэх ухаан, ялангуяа сэтгэл судлал ба танин мэдэхүйн хэл шинжлэлд хэрэглэгддэг ангиллын онол юм. Энэ онолоор аливаа ойлголтын ангилалд хамаарах түвшин өөр өөр байдаг бөгөөд зарим гишүүд нь бусдаасаа илүү төвд байдаг. Энэ онол 1971 онд сэтгэл судлаач Элеонор Рошийн ажлаар бий болсон бөгөөд уламжлалт Аристотелийн ангиллаас өөр болсон учраас ангиллын онолын “Коперникийн хувьсгал” гэж тодорхойлогдсон. Уламжлалт ангиллын онолыг дэмждэг хүмүүс, жишээ нь хэл шинжлэлийн эрдэмтэн Евгенио Косериу болон бүтцийн семантикийн бусад дэмжигчид энэ онолыг шүүмжилсэн. Энэ прототипийн онолоор ямар ч хэл дээрх ямар ч ойлголт нь тухайн ойлголтыг хамгийн сайн төлөөлдөг бодит ертөнцийн жишээтэй байдаг. Жишээ нь: “тавилга” гэсэн ойлголтын жишээ асуухад хүмүүс хувцасны шүүгээнээс илүү буйданг хэлэх нь олон байдаг. Прототипийн онолыг хэл шинжлэлд мөн хэрэглэдэг бөгөөд авиа зүйн бүтэцээс утга руу шилжихэд хэрэглэгддэг. Рош прототипийн онолыг боловсруулахдаа өмнөх зарим санаануудаас, ялангуяа Витгенштейний (1953) “гэр бүлийн төстэй байдал” дээр үндэслэсэн ангиллын загвар болон Рожер Брауны “How shall a thing be called?” (1958) бүтээлээс санаа авсан.