Процесс (компьютер)

Процесс (process/task) гэдэг нь үйлдийн системийн удирдлаган доор компьютерийн нөөцөөр (санах ой, процессорын хугацаа г.м) тусгайлан хангагдсан, төв процессорт гүйцэтгэгдэх ажлыг хэлнэ. Процесс нь ямар нэгэн програм эсвэл програмын нэг хэсэг байж болно. Түүнчлэн өөр процессын хүү процесс (ямар нэгэн процессын дэд процесс) байх боломжтой. Процесс гэх ойлголтыг оруулж ирхээс өмнө үйлдлийн системүүд ганцхан дараалласан байдлаар ажлыг гүйцэтгэдэг байсан. Өөрөөр хэлбэл компьютер зөвхөн нэг л процессыг гүйцэтгэж байж дараагийн процесс руу шилждэг байв. Цаг хугацаа, компьютерийн нөөцийг бүрэн ашиглах, түүнчлэн олон хэрэглэгчийн олон даалгаварыг нэг процессорт зэрэг гүйцэтгэх зорилгоор multiprograming болон multitasking горимуудыг нэвтрүүлжээ. Энэ хоёр горим зорилгын хувьд ижил, утга санааны хувьд хэдий төсөөтэй болов ч ялгаатай юм. Харамсалтай нь өнөө үед эдгээр нэр томьёг хольж хэрэглэх нь элбэг болжээ.

Процессын төлөв Өнөөдөр хэрэглэгдэж буй компьютерууд дийлэнх нь IBM загварын архитектуртай, multiprogramming, multitasking горимд ажилладаг Microsoft компаний Windows төрлийн үйлдлийн системийг ашиглаж байна. Multitasking (multiprocessing) буюу олон процессын горимд процесс нь дараах гурван байдлын аль нэгээс нөгөөд үргэлж шилжин байдаг: - ИДВЭХТЭЙ ТӨЛӨВ – тухайн агшинд процессорт гүйцэтгэгдэж буй процесс - ХҮЛЭЭЛТИЙН ТӨЛӨВ – дотоод шалтгааны (жишээлбэл: оролт/гаралтын төхөөрөмжөөс мэдээ хүлээх, өөр процессоос мэдээ хүлээх, шаардлагатай нөөцийг чөлөөрхийг хүлээх) улмаас идвэхгүй байгаа процесс - БЭЛЭН ТӨЛӨВ – мөн адил идвэхгүй байдал боловч процесс дотоод хүчин зүйлс биш гадаад хүчин зүйлийн улмаас хаалттай байгаа. Процессд шаардлагатай нөөц, орчин бүгд байгаа боловч төв процессорыг өөр процесс эзэмшсэн байгаа байдал. Нэг цөмт процессорын архитектурын хувьд: Тухайн нэг агшинд ИДВЭХТЭЙ байдалд ганцхан процесс байх боломжтой бол ХҮЛЭЭЛТИЙН, БЭЛЭН байдлуудад хэд хэдэн процесс жагсаалт үүсгэн байралдаг.