Jump to content

Пулави

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Пулави (Польш: Puławy) - Польшийн зүүн хэсэгт, Люблин мужийн Висла мөрний эрэг дээр орших хот юм. 18-р зууны төгсгөлд Польшийн соёл, улс төрийн чухал төв байсан бөгөөд өдгөө Адам Чарторыскийн түүхэн ордноос гадна тус улсын химийн аж үйлдвэрийн (бордооны үйлдвэрлэл) томоохон бааз гэдгээрээ алдартай.

Хотын хүн ам 2005 оны байдлаар 51 515 байсан. 1906 оноос хотын статустай болсон.

Пулави хотод А.Чарторыски гүнгийн эдлэн газар байсан. Энд Изабелла Чарторыска 1801 онд Польш дахь анхны музей (Чарторыскийн гэр бүлийн музей) байгуулж байсан.