Jump to content

Пулитцерын шагнал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Пулитцерын шагнал. Алтан медаль.

Пулитцерын шагнал (англи. Pulitzer Prize) — утга зохиол, сэтгүүл зүй, хөгжим, театрын салбар дахь АНУ-ын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг юм.

1911 оны 10-р сард унгар-еврей гаралтай сонины магнат Жозеф Пулитцер (1847-1911) нас барсан. Тэрээр өөрийн нэр дээр хоёр сая долларын сан байгуулахыг гэрээсэлж үлдээжээ. Гэрээслэлийг 1903 оны 8-р сарын 17-нд гүйцэтгэсэн бөгөөд энэ нь Пулитцерын шагналыг үүсгэн байгуулсан өдөр гэж тооцдог байна.

1917 онд Пулитцерын шагналыг сурвалжлах төрөлд (англи. Pulitzer Prize for Reporting) хүртсэн анхны хүн нь Америкийн сэтгүүлч Херберт Байрд Своуп байв. Тэрээр 1916 оны 10-р сард хэвлэгдсэн "Германы эзэнт гүрний дотроос" нэртэй "The New York World" сэтгүүлд цуврал нийтлэл бичсэнийхээ төлөө энэхүү нэр хүндтэй шагналыг хүртжээ.

1917 оноос хойш жил бүрийн 5-р сарын эхний даваа гарагт Нью-Йорк хотын Колумбын их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар уг шагналыг гардуулдаг. Шагналыг 15,000 доллар дагалддаг байна.

Сэтгүүл зүй салбарт өгдөг сэдвүүд

[засварлах | кодоор засварлах]
  • Нийгэмд үйлчлэхийн төлөө
  • Онцгой сенсацтай материалыг мэдээллийн төлөө
  • Гайхалтай эрэн сурвалжлах мэдээллийн төлөө
  • Өндөр чадварын төлөө
  • Орон нутгийн мэдээний төлөө
  • Үндэсний хүрээний мэдээний төлөө
  • Олон улсын мэдээний төлөө
  • Онцлог мэдээний төлөө
  • Онцгой тайлбарын төлөө
  • Шүүмжлэлийн төлөө
  • Редакцийн тайлбарын хувьд
  • Хошин элэглэл зургийн төлөө
  • Мэдээний гэрэл зургийн төлөө
  • Уран сайхны гэрэл зургийн хувьд
  • Аудио мэдээний төлөө

Албан ёсны цахим хуудас:- https://www.pulitzer.org/