Jump to content

Пунцагийн Сүхбат

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Пунцагийн Сүхбат
Хувийн мэдээлэл
Үндэс Монгол
Төрсөн огноо(1964-08-27)8 сарын 27, 1964
Нас барсан огноо3 сарын 29, 2015(2015-03-29) (50 насалсан)
Өндөр175 cм (5 фут 9 инч)
Жин102 кг (225 фунт)
Спорт
СпортҮндэсний бөх, чөлөөт бөх
ДасгалжуулагчТөмөр
Бөхийн мэдээлэл
Төрийн цолГавьяат тамирчин
Бөхийн цолУлсын гарьд
Дуурсгаж явсан нутагБаянхонгор аймгийн Баян-Овоо сум
Улсын гарьд2003
Улсын заан1990
Улсын начин1988
Улсын наадмын барилдааны амжилт
Үзүүрлэсэн1 (1991)
Шөвгөрсөн9 (1988, 1989, 1990, 1991,
1992, 1993, 1994, 1997, 2001)
Медалийн хураангуй
Эрэгтэйчүүдийн чөлөөт бөх
 Монгол улсыг төлөөлөн
Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн
Хүрэл медаль – гуравдугаар байр1990 Токио82 кг
Дэлхийн цом
Мөнгөн медаль – хоёрдугаар байр 1987 Улаанбаатар 82 кг
Азийн наадам
Алтан медаль – нэгдүгээр байр1990 Бээжин82 кг
Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн
Алтан медаль – нэгдүгээр байр1989 Оараи Ибараки82 кг
Алтан медаль – нэгдүгээр байр1992 Тегеран90 кг
Хүрэл медаль – гуравдугаар байр1993 Улаанбаатар90 кг

Пунцагийн Сүхбат (1964 оны 8-р сарын 27-нд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн. 2015 оны 3-р сарын 29-нд нас барсан) Монгол Улсын Үндэсний бөхийн улсын гарьд, чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт бөх, Монгол улсын гавьяат тамирчин юм.

Эцэг Пунцаг нь Сүхбатыг гурван настай байхад нутгаасаа гарч Улаанбаатарын Налайх дүүрэгт шилжин ирснээр П.Сүхбат хүүхэд ахуй цагаа тэнд өнгөрөөжээ.

Налайхад биеийн тамирын дасгалжуулагчаар ажиллаж байсан Монгол улсын начин, гавьяат дасгалжуулагч Д.Адъяатөрмөрийн шавь болж чөлөөт бөхөөр хичээллэж их спортод амжилт гаргах эхлэл суурь нь тавигджээ.

Сүхбатын эцэг 14 дүгээр автобаазад жолооч ажилтай, эх Дашмаа нь цэргийн үйлдвэрт оёдолчин ажилтай, айлын найман хүүхдийн дөрөвдөх нь Сүхбат юм. Өөрөөр хэлбэл гурван ах, дөрвөн дүүтэй өнөр өтгөн айлын хүүхэд.

П.Сүхбат 1981 оны бөхийн чөлөөт барилдааны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч, 1982 оны үндэсний бөхийн залуучуудын улсын аварга болж, улсын “Шандас” цол авсанаар бөх сонирхогчдын танил болжээ.

П.Сүхбат 1985 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд барилдан тав давж аймгийн начин цол.

1986 оны Дорноговь аймгийн баяр наадамд барилдан түрүүлж аймгийн арслан цол авчээ.

П.Сүхбат 1987 оны улсын баяр наадамд анх удаа а/а цолтой барилдаж гурав давж дөрвийн даваанд у/н О.Балжиннямтай тунаж унажээ.

П.Сүхбат гарди баруун талтай, баруун хөлд барьцтай, барьцгүй орох, зүүн сугадаж мушгих, тонгорох, хутгах мэхийг даацтай хийдэг.

  • 1988 онд 6 давж, улсын өсөх идэр начин цол хүртсэн,
  • 1989 онд 6 давж, хурц шалмаг чимэг авсан,
  • 1990 онд 7 давж, улсын заан болов,
  • 1991 онд 8 давж үзүүрлэсэн[1]
  • 1992 онд 7 давсан
  • 1993 онд 6 давсан
  • 1994 онд 6 давсан
  • 1997 онд 5 давсан
  • 2001 онд 5 давж, 9 дэх удаагаа шөвгөрсөн.
  • 2008, 2009, 2010, 2011 онуудын баяр наадамд хоёр давж, а/а Д.Энхбат, Ж.Чулуунбат, а/н Ц.Чимэддорж, а/а Б.Сумъяа нарт унасан.
  • 2012, 2013 оны улсын баяр наадамд нэг давж с/з Б.Жавхлан, Э.Нандин-Эрдэнэ нарт тус тус өвдөг шорооджээ.

Улсын баяр наадамд тэгш ойтой жилээр үзүүрлэсэн бөхөд арслан цол, түрүүлсэн бөхөд аварга цол өгөх ёстой байсан хэдий ч түүний арслан цолийг өгөөгүй

  1. Улсын гарьд цол нь 2003 онд бий болсон бөгөөд П.Сүхбат 1991 оны наадамд 8 давж үзүүрлэсэн амжилтаараа уг цолыг хүртжээ