Jump to content

Путресцин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Путресцин нь (CH2)4(NH2)2 химийн томъёотой органик нэгдэл юм. Өрөөний температуртай ойролцоо градуст хайлдаг ба өнгөгүй, хатуу бодис юм.

Диамын нэгдлийн бүлэгт хамаарна. Кадаверин(1,5-диаминопентан)-ы хамтаар махны өмхийрч муудсан үнэр болон бусад тааламжгүй үнэр үүсгэхэд оролцдог. Путресциныг аж үйлдвэрт ашиглах хэмжээнд сукцинонитрилийг устөрөгчжүүлэх замаар гарган авдаг. Сэргээгдэх түүхий эдээс путресциныг биотехнологийн аргаар гарган авах боломжит аргуудыг судалсан.

Спермидин синтаза нь путресцин болон с-аденозилметионинамин (декарбоксилжуулсан с-аденозилметионин)-ыг ашиглан спермидин үүсгэдэг.Үүний дараа спермидин нь өөр нэг с-аденозилметионинаминтай нэгдэж, спермин болж хувирна. Путресцин нь эрүүл амьд эсүүдэд орнитин декарбоксилазын үйлчлэлээр бага хэмжээгээр нийлэгждэг. Путресцин нь биологийн хувьд хоёр өөр замаар нийлэгждэг бөгөөд хоёул аргининаас эхлэлтэй.

Путресцин нь бүх организмд илэрдэг. Путресцин нь ургамлын эдүүдэд өргөн тархсан байдаг бөгөөд ихэнхдээ тухайн организмд хамгийн түгээмэл полиамин нь байдаг.