Jump to content

Пуштун

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Пушту́н, пашту́н (пушту پښتون‎ баруун аялага. [paʂtun], зүүн аялага. [paxtun], перс. پختون‎ [pæχtun], урдү پٹھان‎, хинди पठान paṭhān [pəʈʰaːn]) буюу афга́нчууд (перс. افغانی‎ [æfʁɒːniː]) — ираны ард түмэн бөгөөд Афганистаны зүүн болон баруун өмнөд болон Пакистаны баруун хойд хэсэгт оршин суудаг ард түмэн.

Ногоон хэсэг нь пуштун ард түмний амьдарч байгаа нутаг

Тус ард түмний гол онцлог шинж чанарууд нь Зүүн Ираны пушту хэлээр хэлэлцдэг бөгөөд нүүдэлчдийн уламжлал, олон янзын овгийн бүтэцтэй юм.

Афганистаны Иргэний дайн эхэлснээс хойш Афганистанд хүн амын тооллого хийгдээгүй тул пуштунуудын тоог нарийн тооцоолох боломжгүй ч 2020 оны байдлаар ойролцоогоор 53 сая хүн амтай гэж тооцоолж байгаа бөгөөд тэдний ердөө 25% нь Афганистанд амьдардаг бөгөөд пуштун хүмүүс тус улсын тэргүүлэгч, 50% -ийг бүрдүүлдэг зонхилох угсаатны бүлэг юм.

"Пуштун хүн бол пушту хэлээр ярьдаг хүн биш, харин пашту сургаал (Пуштунвали) мэддэг хүн юм" гэж өөрсдөө үздэг.