Пьер Карден

Пьер Карден (франц. Pierre Cardin, итали. Pietro Cardin; 1922 оны 7-р сарын 2-нд Италийн Сан-Бьяджо-ди-Каллальтад төрж, 2020 оны 12-р сарын 29-нд Францын Нёйи-сюр-Сенд нас барсан) — итали гаралтай францын алдарт хувцасны загвар зохион бүтээгч, «Максим» ресторан эзэмшигч.
Тэрээр уран бүтээлээ театрын зураачаар эхлүүлсэн байна. 1947 оноос Кристиан Диорын урланд ажиллаж байгаад 1950 онд өөрийн загвар зохион бүтээх төв байгуулжээ. К.Диор шинэхэн загвар зохион бүтээгчдээ "Пьер, өндөр үнээр загвараа зар, авьяасыг үнэлдэг байх ёстой" гэсэн үгээр урамшуулж байсан гэдэг.
Тэрээр хийсвэр, геометрийн загварыг илүүд үздэг, unisex загварын анхдагчдын нэг байсан (1958 оны цуглуулга), загварын авангард гэж тооцогддог байв. 1960 онд тэрээр эрэгтэй хувцасны анхны коллекцийг бүтээснээр загвар бол зөвхөн эмэгтэйчүүдийн урлаг гэх загварын уламжлалт хандлагыг эвдсэн юм. Тэрээр жийнсэн хувцас, залуучууд, хүүхдүүдэд зориулсан хувцасны чиглэлээр анхлан ажиллаж байсан зохион бүтээгчдийн нэг юм.
Загвар зохион бүтээгч Пьер Карден анх Битлз хамтлагт зориулан бүтээж байсан өнгөт оймс болон урт түрийтэй гутал, мини-сарафан, "цэцэг"-т зангиа, урт захгүй урт хүрэм, товчтой нарийн өмд зэрэг 500 гаруй бүтээлийн патентыг авсан.
Мөн тэрээр "Pierre Cardin" нэртэй сүрчигний брэндийн зохиогч.
Пьер Карден бол Парис хотын 8-р тойрогт байрлах Елисейн ордны эргэн тойронд олон жилийн турш худалдаж авсан олон үл хөдлөх хөрөнгийн эзэн юм.
Тэрээр 1995 оны зун Улсын Баяр наадмын үеэр Монголд зочилж байсан.