Пэтонтан Шинаватра
Харагдац

Пэтонтан Шинаватра (тай. แพทองธาร ชินวัตร; англи. Paetongtarn Shinawatra мөн Унг Инг (тай. อุ๊งอิ๊ง) нэрээр алдартай, 1986 оны 8-р сарын 21-нд Бангкок хотод төрсөн) — Тайландын улс төрч бөгөөд төрийн зүтгэлтэн. 2024 оны 8-р сараас 2025 оны 8-р сарын хооронд Тайландын Ерөнхий сайдаар ажилласан. 2023 оноос Тайландын «Пхыа Тхаи» намын дарга. Ерөнхий сайд асан Таксин Шинаватрагийн охин юм.
Пэтонтан Шинаватра Гэгээн Иозефын сүмийн ахлах сургууль төгссөн. Тэрээр 2008 онд Чулалонгкорн их сургуулийн Улс төр судлалын тэнхимд социологи, антропологийн буюу хүн судлалын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж, улмаар Английн Суррей их сургуульд Олон улсын зочид буудлын менежментийн чиглэлээр суралцаж төгссөн байна.