Jump to content

Пёньяны тулалдаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Пёньяны тулалдаан
Хамаарах дайн: Хятад-Японы нэгдүгээр дайн

Пёньяны тулалдааныг дүрсэлсэн, Мизүно Тогийн бүтээл үкиёэ буюу Япон модон барын зураг
Огноо1894 оны 9 сарын 15
Байршил
Үр дүн Японы ялалт, манж чин улсын арми Солонгосоос ухарсан
Байлдагч талууд
Японы эзэнт гүрэн Япон Чин улс Манж
Командлагч болон удирдагчид
Японы эзэнт гүрэн Нозү Мичицүра
Японы эзэнт гүрэн Кацүра Тароо
Чин улс Е Жичао
Цэргийн хүч
10,000 13,000 – 15,000
Хохирол
102 алагдсан
433 шархадсан
33 сураггүй болсон
2,000 алагдсан
4,000 шархадсан

Пёньяны тулалдаан (Япон: 平壌の戦い) нь Хятад-Японы анхдугаар дайны хүрээнд хуурай газар дээр явагдсан хоёр дахь том тулалдаан юм. 1894 оны 9 сарын 15-нд Солонгосын Пёньянд Мэйжигийн Япон болон Манж Чин гүрний хооронд болжээ.

Хятадын Бэйянгийн Армийн 13,000 - 15,000 орчим цэрэг бүхий хүч Пхеньянд 1894 оны 8 сарын 4-нд ирж, эртний хотын хана хэрмийг засварлаж, өөрсдийн хүний тоо, хамгаалалтдаа найдан суув.

Маршал Ямагата Аритомогийн удирдлага доорх Японы Эзэн Хааны Армийн 1-р бүлэглэлийн 10,000 цэрэг бүхий (цэргийн тоо баталгаатай бус) арми нь дэслэгч генерал Нозү Мичицүрагийн удирдсан 5-р дивиз (Хирошима), дэслэгч генерал Кацүра Тароогийн удирдсан 3-р дивиз (Нагоя)-ээс бүрдэж байв. Японы цэргийн хүч Чемульпо (одоогийн Инчон)-д 1894 оны 6 сарын 12-нд ямар ч эсэргүүцэлгүйгээр бууж чаджээ. 7 сарын 29-нд Сёнгхваны тулалдаанаар бага зэрэг урагшилж чадсан 1-р арми хойд зүг рүү Пёньяныг чиглэн маршлав. Ингэх замдаа Пусан, Вонсанд буусан десанттайгаа нийлж чаджээ.

Японы нэгдүгээр арми 1894 оны 9 сарын 15-нд Пёньян руу хэд хэдэн чиглэлээр давшилт хийв. Өглөөгүүр хэрэм бэхлэлтийг бага зэрэг л засварлаж амжаад байсан хотын хойд болон зүүн өмнөд булангаас шууд довтолгоо хийсэн. Хятадын хамгаалалт хүчтэй байсан ч гэнэтийн сөрөг цохилтын улмаас Хятадын тал харьцангуй их хохирол амсчээ. 16:30 гэхэд хамгаалалтын гаризон бууж өгч, цагаан туг мандуулсан байна. Гэхдээ ширүүн борооны улмаас хотыг бүхэлд нь эзэлж авахад хугацаа шаардагдсан бөгөөд харанхуй болсныг далимдуулан Хятадын цэргийн үлдэгдэл хотоос зугтаж, Ялу голын доод биед орших хилийн хот Вижу (одоогийн Хойд Солонгосын Уйжу тосгон)-д хүрсэн байна.

Хятадын тал 2000 хүнээ алдаж, 4000 орчим цэрэг шархадсан бол Япончууд дөнгөж 102 хүнээ алдаж, 433 хүн шархадсан бөгөөд 33 цэрэг сураггүй болсон аж.

1894 оны 9 сарын 16-ны өглөө гэхэд Японы хүч Пёньяныг бүрэн эзэлж авсан байна.

Тулалдааны дараа

[засварлах | кодоор засварлах]

Пёньяны тулалдааны дараа Японы 1-р армийн захирагч маршал Ямагата эрүүл мэндийн байдлаас албан тушаалаа генерал Нозүд шилжүүлсэн байна. Нозүгийн захирч байсан 5-р дивизийг дэслэгч генерал Окү Ясүката захирах болов. Пёньяны тулалдаанд ялснаар Япончууд Ялу голын хойд эрэгт эсэргүүцэлгүйгээр хүрч чаджээ. Хятадууд (10 жилийн өмнө Орос-Японы дайны үеэр Оросуудад тохиолдсолонгосыг орхиж, Ялу голын хойд бие рүү ухарсан билээ.

  • Chamberlin, William Henry. Japan Over Asia, 1937, Little, Brown, and Company, Boston, 395 pp.
  • Kodansha Japan An Illustrated Encyclopedia, 1993, Kodansha Press, Tokyo ISBN 4-06-205938-X
  • Lone, Stewart. Japan's First Modern War: Army and Society in the Conflict with China, 1894-1895, 1994, St. Martin's Press, New York, 222 pp.
  • Paine, S.C.M. The Sino-Japanese War of 1894-1895: Perception, Power, and Primacy, 2003, Cambridge University Press, Cambridge, MA, 412 pp.
  • Warner, Dennis and Peggy. The Tide At Sunrise, 1974, Charterhouse, New York, 659 pp.