Пётр Авен

Пётр Авен (орос. Пётр Оле́гович А́вен, латви. Pjotrs Avens; 1955 оны 3-р сарын 16-нд ЗХУ-ын Москва хотод төрсөн) — Оросын санхүүч бөгөөд төрийн зүтгэлтэн, эдийн засагч, пост зөвлөлтийн үеийн алдартай бизнес-магнат, цуглуулагч. 1992 онд Оросын Гадаад эдийн засгийн харилцааны сайд байсан.
1994 оноос хойш Альфа группын консорциумын Хяналтын зөвлөлийн гишүүн. 1994-2011 онд Альфа-Банкны ерөнхийлөгч. 2011 оны 6-р сараас 2022 оны 3-р сарын 1 хүртэл Альфа-Банкны ТУЗ-ийн дарга.
Форбс сэтгүүлийн мэдээлснээр 2021 онд тэрээр 5.3 тэрбум ам.долларын хувийн хөрөнгөөр Оросын хамгийн баян 200 бизнесмений жагсаалтын 30-д бичигджээ. 2022 онд Forbes түүний хөрөнгийг 4.3 тэрбум доллараар үнэлж, Оросын хамгийн баян тэрбумтнуудын жагсаалтын 29-р байранд оруулсан байна.
Эдийн засаг, худалдааны талаар шинжлэх ухааны нийтлэл бичдэг бөгөөд түүний нийтлэлийг Оросын тэргүүлэгч хэвлэл мэдээллийн хэрэгслээр эш татдаг.
2022 онд Орос Украин руу довтолсны улмаас тэрээр АНУ, ЕХ, Их Британи, Канад болон бусад хэд хэдэн орны хувийн хоригт өртсөн.
Латвийн хамгийн баян иргэн бөгөөд Лондонд амьдардаг.
2022 оны 10-р сард Их Британийн эрх баригчид Авены хөрөнгийн зарим хэсгийг суллаж, зардлын хязгаарыг сард 2500 фунт стерлингээс 60 мянган фунт болгон нэмэгдүүлсэн байна.