Jump to content

Пётр Григоренко

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Пётр Григоренко (укр. Петро́ Григо́рович Григоре́нко; орос. Пётр Григо́рьевич Григоре́нко, 1907 оны 10-р сарын 16-нд Оросын эзэнт улсын Бердянск мужийн Борисовка тосгонд төрсөн — 1987 оны 2-р сарын 21-нд АНУ-ын Нью-Йорк хотод нас барсан) — ЗХУ-ын Зэвсэгт хүчний зүтгэлтэн, хошууч-генерал (1959), ЗХУ-ын төрийн тэрс үзэлтнүүдийн хөдөлгөөний гишүүн, Зөвлөлт Холбоот Улсад хүний эрх хамгаалах хөдөлгөөн үүсгэгч, Украины Хельсинкийн бүлгийг үндэслэгч, Москва-Хельсинкийн бүлгийн гишүүн.

Тэрээр Крымын татарууд болон албадан гаргасан бусад зөвлөлтийн ард түмнийг өмгөөлөн үг хэлж тэмцэж байжээ. 1964 онд хүний ​​эрхийн хууль ёсны үйл ажиллагаа явуулсных нь төлөө түүний цолыг "байлдагч" хүртэл бууруулж, төрийн бүх шагналыг хураан авчээ. Тэрээр Зөвлөлтийн "сэтгэцийн эмнэлэг", шорон гянданд сууж байсан юм.

Петр Григоренко 1939 онд ЗХУ-ын Алс Дорнодод цэргийн штабад офицероор алба хааж байгаад 1943 оноос Зөвлөлтийн Эх орны дайнд оролцож, дайны дараа ЗХУ-ын Фрунзегийн нэрэмжит Цэргийн академид багш, тэнхимийн эрхлэгч зэрэг алба хааж байжээ.

1977 оны11-р сард ЗХУ-ын эрх баригчдын албан ёсны зөвшөөрлийн дагуу тэрээр эхнэр Зинаидагийн хамт ЗХУ-д ноцтой гэж тооцогдох шаардлагатай хагалгаа хийлгэхээр болон Нью-Йоркт амьдарч байсан хүүтэйгээ уулзахаар АНУ руу явсан. 3 сарын дараа Л.Брежневийн гарын үсэг зурсан Дээд Зөвлөлийн зарлигаар түүнийг ЗХУ-ын иргэншлээс хасжээ. Түүнд АНУ-аас улс төрийн орогнол олгосон юм.