Пүрэвжавын Ганбат

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Пүрэвжавын Ганбат
Хувийн танилцуулга
Төрсөн газарМонгол орон,
Ховд аймгийн Чандмань сум
Яс үндэсМонгол үндэстэн
Улсын иргэнFlag of Mongolia.svg Монгол (БНМАУМУ)
Ажил үйлдуурийн дуучин
ЭхнэрШ.Оюунгэрэл
Дуучны танилцуулга
Төрөлдуурь
Танил үе1996 он — 2004 он

Пүрэвжавын Ганбат(1970-2004) — Монголын дуурийн дуучин. 1970 онд Ховд аймгийн Чандмань суманд Пүрэвжавын 7 хүүхдийн хамгийн отгон нь болон төрсөн. Соёл, гэгээрлийн дунд сургуулийг 1991 онд, СУИС-ийг 1996 онд төгссөн. Ховд аймгийн “Баянбулаг” амралтын соёл олон түмний зохион байгуулагчаар хөдөлмөрийн гараагаа эхэлж ДБАТ-т гоцлол дуучин, 1997 оноос ЗХУ-ын Улаан-Үд, Новосибирск хотын ДБАТ-т урилгаар нас бартлаа ажиллажээ.
Эхнэр, 2 охины (Хулан, Халиун) хамт амьдарч байв.

Бүтээсэн дүр[засварлах | edit source]

  • Ц.Нацагдоржийн “Гэсэр” дуурийн Шар гэрт хаан,
  • Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”-н Юндэн,
  • “Игорь ван”-ы Игорь ван,
  • “Кармен”-ийн Эскамильо,
  • “Гилбэрийн хатан”-ы Елицкий,
  • “Трубадур”-ын Ди Луна,
  • “Евгений Онегин”-ийн Онегин,
  • “Иолонта”-ийн Роберт,
  • “Богема”-гийн Марсель,
  • “Риголетто”-гийн Риголетто зэрэг үндэсний болон сонгодог олон дуурийн гол дүрийг бүтээж сонгодог урлагт од болон гялалзсан сод авъяастай дуучин байжээ.

Хүртсэн цол, шан[засварлах | edit source]

  • 1996 онд “Учиртай гурван толгой”-н шилдэг дүрийн улсын уралдаанд Юндэнгээр тэргүүн байр,
  • 1997 онд М.И.Глинкийн нэрэмжит,
  • 1998 онд Римский-Корсаковын болон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаануудын хүрэл медалиуд, Монгол улсын гавьяат жүжигчин цол
  • 2001 онд ОХУ-ын дуурийн дуучдын уралдааны III байр,
  • Францын Тулуз хотноо болсон Олон улсын дуурийн дуучдын уралдааны II байрын шагналыг хүртжээ.

Эх сурвалж[засварлах | edit source]

-- Намтар нэвтрүүлэг /Сэмүүн студи/

-- http://www.vsp.ru/1998/09/02/god-ganbata-vpervye-mongolskij-opernyj-pevets-udostoen-nagrad-treh-prestizhnyh-mezhdunarodnyh-konkursov/