Пүрэвсүрэнгийн Наранбаяр

Бэсүд Пүрэвсүрэнгийн Наранбаяр нь Монголын улс төрч, төр, нийгмийн зүтгэлтэн. Хөдөлмөрийн Үндэсний Намын нарийн бичгийн дарга. 1976 оны 11 сарын 5-нд төрсөн. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.

Боловсрол[засварлах | кодоор засварлах]

  • 2015 он - МУИС, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн доктор
  • 2007 он - Киотогийн Их сургуулийн Эрх зүйн факультет, эрх зүйн магистр
  • 2000 он - МУИС-ийн ОУХДС-ийн Япон судлалын тэнхим, олон улсын харилцааны бакалавр

Ажлын туршлага[засварлах | кодоор засварлах]

  • 2000-2002 он - Байгаль орчны яамны Хамтын ажиллагааны хэлтэст мэргэжилтэн
  • 2002-2004 он - Байгаль орчны сайдын туслах
  • 2007-2009 он - Японы Экологийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга
  • 2009 – 2011 - Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Шинэтгэлийн бодлогын газарт мэргэжилтэн
  • 2011.01 – 2011.09 сар - Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газрын орлогч дарга
  • 2011.09 - 2012.11 - Токиогийн гадаад судлалын их сургуульд судлаач
  • 2012.11 – 2020.02 - Ерөнхий Боловсролын Шинэ Монгол сургуулийн захирал
  • 2020.01-ээс одоо хүртэл – Хөдөлмөрийн Үндэсний Намын Бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга

Улс төрд[засварлах | кодоор засварлах]

Наранбаяр 2020 оны 1 сард улс төрд орж, Хөдөлмөрийн Үндэсний Намын бодлого хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдов. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 2 мандаттай 22-р тойрогт "Зөв хүн, электорат" эвслээс нэр дэвшиж 23,479 санал буюу 28,7%-ийн санал авсан ч нийт дүнгээр 3-рт орсноор сонгогдож чадаагүй[1]. Сонгуулийн дараа, мөрийн хөтөлбөртөө тусгасан "Сайн сургуулийг таны дэргэд" ТББ-ыг үүсгэн байгуулаад ажиллаж байна.

2020 оны 8-р сарын 14-нд, ХҮН-аас мэдэгдэл хийж, 10-р сард явагдах орон нутгийн сонгуульд тус нам нийслэлд ялбал Наранбаярыг хотын дарга болгохоо зарласан.[2]

Гавьяа, шагнал[засварлах | кодоор засварлах]

  • 2004 он - Байгаль орчны тэргүүний ажилтан
  • 2009 он - Санхүүгийн зохицуулах хорооны хүндэт жуух бичиг
  • 2015 он - Япон улсын Элчин сайдын өргөмжлөл
  • 2017 он - “Алтан гадас” одон

Бүтээл[засварлах | кодоор засварлах]

Төрийн захиргааны чиглэлээр[засварлах | кодоор засварлах]

  1. “Нармай Монголын үзлийн тухайд судлаачийн бодол”, ХХ ЗУУНЫ МОНГОЛ: түүх, соёл, геополитик, гадаад харилцааны тулгамдсан асуудлууд өгүүллийн эмхэтгэл, 2017 он
  2. “Монголын төрийн албаны тогтолцоо” Зүүн Азийн төрийн албаны тогтолцоо, Хоосэй их сургууль, (япон хэлээр), 2013 он
  3. Ардчиллын дараахи Монгол дахь нутгийн удирдлага, Яманаши гакүин их сургуулийн төрийн захиргаа судлалын факультетын өгүүллийн эмхтгэл, (япон хэлээр), 2011 он
  4. Ард нийтийн санал асуулга ба Монгол Улсын Үндсэн хууль, Б. Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаанд түрүүлсэн өгүүлэл, 2011 оны 1 сарын 12
  5. Монгол дахь нутгийн удирдлага, Шаньси Их сургуулийн улс төр, захиргааны факультетын өгүүллийн эмхтгэл, (япон хэлээр), 2010 он
  6. Төрийн захиргаан дахь хүнд суртлыг бууруулах нь, Шударга ёс сэтгүүл №2, 2010 он
  7. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн зарим асуудал- Японы жишээтэй харьцуулсан нь, Япон судлал сэтгүүл № 2, 2010 он
  8. Японы төрийн албаны зарим онцлогийн тухай、Япон судлал сэтгүүл №2, 2008 он
  9. Монголын төрийн захиргааны мерит тогтолцоог Японы хаалттай дэвших системтэй харьцуулах нь, Япон судлал сэтгүүл №1, (япон хэлээр), 2007 он
  10. Монголын төрийн захиргааны тогтолцооны олон улсын харьцуулалт - Японы хаалттай дэвших системтэй харьцуулах нь, Киото Их Сургуулийн Эрх зүйн тэнхимийн эмхтгэл, (япон хэлээр), 2007 он

Олон улсын харилцааны чиглэлээр[засварлах | кодоор засварлах]

  1. Зүүн Азийн бүсчлэлийн үзэл баримтлалыг олон улсын харилцааны онолын үүднээс авч үзэх нь (докторын бүтээл), 2015 он
  2. Японы эдийн засгийн товч түүх, өнөөгийн байдал, Ниппон ньюс сонин, 2010 оны 3-5 сарын дугаар №55
  3. Мэйжигийн үеийн Японы гадаад бодлогын номлолын тухай, Япон судлалын өгүүллийн эмхтгэл, 2009 он
  4. Зүүн Азийн хамтаар цэцэглэн хөгжих хүрээ бодлогын тухай, Япон судлал сэтгүүл №3, 2009 он

Байгаль орчин[засварлах | кодоор засварлах]

  1. Нишикава Масатака нарын эмхтгэл, Шар шороо, Коконшёин 2009, (Монголын хуурай бүс нутаг бүлгийг хариуцан бичсэн), (япон хэлээр), 2009 он

Орчуулга болон бусад[засварлах | кодоор засварлах]

  1. “Нүсэр бус төсөр”, 2020 он
  2. ЭМОС клуб, Сурахад суралцах нь, 2019 он
  3. Икэда Норихико, “Евразийн том тоглоомын 150 жил алслагдсан улсын геополитик”, Соёмбо принтинг хэвлэлийн газар, 2019 он
  4. Окада Хидэхиро, “Чингис хаан, түүний үр сад”, Соёмбо принтинг хэвлэлийн газар, 2019 он
  5. Окада Хидэхиро, “Энх-Амгалан хааны захидлууд” Соёмбо принтинг хэвлэлийн газар, 2018 он
  6. ЭМОС клуб, Ном унших ном, (орчуулагч, редактор), 2015 он
  7. Д.Нацагдорж, Хуучин хүү, “Орчуулга зүй” сэтгүүл, УБ., 2014 он, №3 (япон хэлнээ)
  8. Мори Оогай, Зэрлэг галуу, Улаанбаатар хэвлэлийн газар, 2012 он (2020 онд дахин хэвлэсэн)
  9. С.W. Николь, Салхи зүсэлсэн хөвгүүн, Улаанбаатар хэвлэлийн газар, 2012 он
  10. С.W. Николь, Цагаан буга, Хаан принтинг, 2012 он
  11. Окада Хидэхиро, Дэлхийн түүх мэндэлсэн нь, Инжинаш хэвлэлийн газар, 2012, 2017, 2018 он
  12. Үмэсао Тадао, Могол угсаатныг сурвалжилсан нь, Инжинаш хэвлэлийн газар, 2011 он
  13. ЭМОС клуб, Япон хөтөч, (хамтран зохиогч, редактор), 2007 он
  14. Инамори Казүо “Амжилтад хүргэх гал эрмэлзэл” (хамтарсан орчуулга, редактор), 2006 он

Эшлэл[засварлах | кодоор засварлах]