Равсалын Ринчинбазар
Харагдац
Равсалын Ринчинбазар Монгол Улсын Гавьяат эдийн засагч, Шинжлэх ухааны доктор, Бүс нутгийн шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтэн.

Намтар
[засварлах | кодоор засварлах]1959 онд Архангай аймгийн Цахир суманд төрсөн. МУИС-ийг математикч мэргэжлээр төгссөн. Монгол Улсад дөхөлтийн онол, дифференциал тэгшитгэлийн шийдийг өндөр нарийвчлалтай байгуулах болон онолын физикийн шугаман бус бодлогыг бодох асуудал, эдийн засаг-математик загварчлалын чиглэлийг хөгжүүлэгч. Төрийн албаны тэргүүн түшмэл, математик, эдийн засгийн мэргэжлийн нийгэмлэг, төрийн бус байгууллагын сонгуульт олон ажил гүйцэтгэж байсан.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]- 1977 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургууль төгссөн
- 1982 онд МУИС-ийн Физик Математикийн Факультетыг математикч, математикийн багшийн мэргэжил эзэмшиж төгссөн
- 1993 онд МУИС-д “Онолын физикийн зарим шугаман бус бодлогыг ойролцоо бодох нь” сэдвээр физик-математикийн ухааны дэд докторын зэрэг,
- 2006 онд Шинжлэх ухааны академид “Монголын бүс нутгийн хөгжлийн эдийн засаг-математик загварчлалын асуудал” сэдвээр эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан
Ажил эрхлэлт
[засварлах | кодоор засварлах]- МУИС-ийн Алгебр-геометрийн тэнхимд багш 1982-1996 он
- ОХУ-ын Дубна дахь ЦШНИ-д эрдэм шинжилгээний ажилтан 1991-1992 он
- ЗГХЭГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга 1996-1997 он
- ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга 1997-2000 он
- Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга 1997-2000 он
- Усны үндэсний хорооны дарга 1996-2000 он
- ШУА-ийн Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал 2000-2003 он
- МУИС-ийн МКС-ийн Хэрэглээний математикийн тэнхимд профессор 2001-2002 он
- МУИС-ийн МКС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийн эрхлэгч 2002-2008 он
- МУИС-ийн МКС-ийн захирал 2008-2009 он
- ШУА-ийн Нүүдлийн соёл иргэншил судлах олон улсын хүрээлэнд төслийн удирдагч 2003-2009 он
- МУИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал 2009-2013 он
- “Шууд ардчилал” хүрээлэнгийн зөвлөх 2013-2014 он
- УИХ-ын даргын орон тооны бус зөвлөх 2013-2016 он
- СЗХ-ны Хяналтын зөвлөлийн дарга 2013 оноос
- МУИС-ийн захирлын зөвлөх 2015-2016 он
- “Үндэсний баялаг” ХХК-д зөвлөх 2016-2019 он
- МУИС-д гэрээт профессор 2019 оноос
- Үндэсний хөгжлийн газрын зөвлөх, Эдийн засаг, хөгжлийн яамны зөвлөх 2020-2024 он
- Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн зөвлөх 2021 оноос
- МУИС-ийн Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан 2022 оноос
- Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн 2024 оноос
Шагнал
[засварлах | кодоор засварлах]- Алтан гадас одон (1999, 2009)
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон (2015)
- Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол, тэмдэг (2021)
- МУИС-ийн дээд шагнал “Эрдмийн элч” медаль (2017)
- ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” медаль (2012)
Ном, бүтээл
[засварлах | кодоор засварлах]- Р.Ринчинбазар, Р.Хатанбаатар “Ердийн дифференциал тэгшитгэлийн семинарын зөвлөмж”, гарын авлага, 1983
- Р.Ринчинбазар, Л.Өвгөн “Математик физикийн тэгшитгэлийн семинарын зөвлөмж” I хэсэг, гарын авлага, 1984
- Р.Ринчинбазар, Т.Жанлав, Р.Хатанбаатар “Тооцон бодох математикийн практикум”, I хэсэг, гарын авлага, 1985
- Р.Ринчинбазар, Л.Өвгөн “Математик физикийн тэгшитгэлийн семинарын зөвлөмж”, II хэсэг, гарын авлага, 1985
- Р.Ринчинбазар, Ц.Цогчулуун, “Тооцон бодох математикийн практикум”, II хэсэг, гарын авлага, 1986
- Р.Ринчинбазар, “Математик физикийн тэгшитгэлийн бодлогын хураамж” бодлогын хураамж 1987
- Р.Ринчинбазар, “Ердийн дифференциал тэгшитгэлийн лекц”, I дэвтэр, сурах бичиг, 1988
- Р.Ринчинбазар, П.Бэгзжав “Туршилтын үр дүнг боловсруулах математик аргууд”, сурах бичиг, 1989
- Р.Ринчинбазар, “Численное решение некоторых нелинейных задач теоретической физики” диссертаци, УБ, 1993
- Р.Ринчинбазар, Т.Жанлав, Л.Өвгөн, “Тооцон бодох математик“, сурах бичиг, I дэвтэр 1995, II хэвлэл 2006
- Р.Ринчинбазар, А.М.Денисов “Введение в теорию разностных схем”, сурах бичиг, 1996
- Р.Ринчинбазар, Т.Жанлав, А.Галтбаяр “Дифференциал тэгшитгэлийн бодлогын хураамж”, 1997
- Р.Ринчинбазар, Ц.Батсүх “Программчлалын PASCAL хэл” сурах бичиг, 1996, 2002
- Р.Ринчинбазар, Т.Жанлав “Тооцон бодох математикийн бодлогын хураамж”, 1998
- Р.Ринчинбазар, Л.Өвгөн “Математик физикийн тэгшитгэлийн бодлого”, 2001
- Р.Ринчинбазар, Л.Өвгөн “Математик физикийн тэгшитгэлийн бодлого бодох зөвлөмж” гарын авлага, 2002
- Р.Ринчинбазар, Л.Цэдэндамба “Монгол Улсын Үндэсний хөгжлийн хөтөлбөр боловсруулах арга зүй”, аргачлал, товхимол, 2003
- Р.Ринчинбазар “Монгол Улсын Үндэсний хөгжлийн хөтөлбөрийн танилцуулга” товхимол, 2003
- Р.Ринчинбазар “Архангай нутгаас төрсөн эрдэмтэд”, товхимол, 2003
- Р.Ринчинбазар “Монголын бүс нутгийн тогтвортой хөгжлийн асуудлууд”, нэг сэдэвт бүтээл, 2004
- Р.Ринчинбазар “Монголын бүс нутгийн хөгжлийн төлөвлөлт, удирдлагын асуудлууд”, нэг сэдэвт бүтээл, 2004
- Р.Ринчинбазар “Монголын бүс нутгийн хөгжлийн эдийн засаг-математикийн загварчлал”, нэг сэдэвт бүтээл, 2004
- Р.Ринчинбазар “Монгол Улсын бүс нутгуудын хөгжлийн эдийн засаг-математик загварч-лалын асуудал: онол, арга зүйн аспект”, диссертаци УБ, 2006
- Р.Ринчинбазар, хамтын “Монгол Улсын үндэсний хөгжлийн цогц бодлогын төсөл” бодлогын баримт бичиг, УБ 2006
- Р.Ринчинбазар “Ердийн дифференциал тэгшитгэл (их сургуулийн математикийн цуврал)”, сурах бичиг, 2007
- Р.Ринчинбазар, Т.Жанлав, Л.Өвгөн “Ердийн дифференциал тэгшитгэл (Их сургуулийн бодлогын хураамжийн цуврал)”, 2007
- Р.Ринчинбазар, Ц.Гантулга, Л.Өвгөн “Ердийн дифференциал тэгшитгэл (Их сургуулийн математикийн гарын авлагын цуврал)”, 2007
- Р.Ринчинбазар, Т.Жанлав “МУИС-ийн Математик, компьютерын сургуулийн түүхэн замнал (1942-2007 он)”, товхимол, 2007
- Р.Ринчинбазар “МУИС-ийн Математик, компьютерын сургуулийн түүхэн замнал (1942-2012 он)”, товхимол, 2007
- Р.Ринчинбазар, В.Адьяасүрэн “Академич Р.Гончигдоржийн нэрэмжит математикийн IX олимпиад”, товхимол, 2008
- Р.Ринчинбазар “Монгол Улсын ардын багш Б.Банзрагчийн нэрэмжит математик, байгаль шинжлэлийн олимпиад”, товхимол, 2016
- Р.Ринчинбазар, хамтын, “Монгол Улсын шинжлэх ухаан 76-р боть (Тооцон бодох математик)”, нэг сэдэвт бүтээл, 2010
- Р.Ринчинбазар “Академич Т.Жанлавын амьдрал, бүтээл”, товхимол, 2010
- Р.Ринчинбазар, хамтын, “Монгол Улсын шинжлэх ухаан 78-р боть (Эдийн засаг-математик загварчлал, зохимжтой жолоодлогын онол)”, нэг сэдэвт бүтээл, 2010
- Р.Ринчинбазар, хамтын, “МУИС - Эрдэм оюуны их өргөө”, 2012
- Р.Ринчинбазар, Ш.Чунаг “Архангай нутгаас төрсөн эрдэмтэд”, 2013
- Р.Ринчинбазар, хамтын, “Сэнгээ хувилгаан Түүх сурвалжийн товчоон”, 2014
- Р.Ринчинбазар, хамтын, “Монгол Улсад арилжааны даатгалын тогтолцоо үүсэж хөгжсөн түүхэн замнал (1934-2014 он)”, 2014
- Р.Ринчинбазар, “Магсарын Мижидгомбо (бүтээл, туурвил)”, 2015
- Р.Ринчинбазар, хамтын, “Сэнгээ гэвш”, 2016
- Р.Ринчинбазар, “Увдист орон” цогцолбор төслийн танилцуулга, товхимол, 2016
- Р.Ринчинбазар, хамтын “Мөнхрөхүйн увдис”, 2016
- Р.Ринчинбазар, “Улам-Оргих тайжийн удмынхан”, 2017
- Р.Ринчинбазар “Халзан бүргэдэй хайрхан мину”, товхимол, 2017
- Р.Ринчинбазар “Эрдэм түгээсэн 75 жил” түүхийн альбом, 2017
- Р.Ринчинбазар “Оргилд тэмүүлсэн 20 жил”, 2017
- Р.Ринчинбазар “Орон нутаг, бүс нутгийн удирдлага”, лекцийн эмхэтгэл, 2018
- Р.Ринчинбазар “Раашийн Жамсрангийн удмынхан”, 2019, 2022
- Р.Ринчинбазар, Д.Эрдэнэбаяр “Бүс нутгийн шинжлэх ухааны үндэс”, нэг сэдэвт бүтээл, 2019
- Р.Ринчинбазар “Бурханы шашин ба эрдэмт мэргэн Сэнгээ гэвш”, 2019
- Rinchinbazar R, D.Erdenebayar, “Regional development policy in Mongolia”, нэг сэдэвт бүтээл, 2020
- Р.Ринчинбазар, хамтын “Хүмүүний газарзүй”, сурах бичиг, 2021
- Р.Ринчинбазар, хамтын “Хүмүүний газарзүйн практикум”, гарын авлага, 2024