Раиса Горбачёва
Харагдац

Раиса Горбачёва (орос. Раи́са Макси́мовна Горбачёва, гэрлэхээс өмнөх овог- Титаре́нко; 1932 оны 1-р сарын 5-нд ЗХУ-ын Баруун Сибирийн хязгаарын Рубцовск хотод төрсөн — 1999 оны 9-р сарын 20-нд Германы Мюнстер хотод нас барсан) — Зөвлөлтийн нийгмийн зүтгэлтэн, ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗХУ-ын Ерөнхийлөгч Михаил Горбачёвын (1931—2022) эхнэр.
Тэрээр дунд сургуулиа алтан медальтай төгсөөд Москвагийн их сургуульд 1950 онд философийн ангид элсэн орж сурсан.
1953 оны 9-р сарын 25-нд М.Горбачёвтай гэрлэсэн.
1999 оны 9-р сарын 20-нд Германы Мюнстер хотод хорт хавдараа эмчлүүлж байгаад нас барсан.